Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
“Оросоос болоод” АНУ Тунис руу цэргээ илгээнэ

 Орос улс тухайн бүс нутгийн дотоод хэрэгт оролцож байгаагаас болоод Тунис улс руу АНУ тусламжийн цэргийн бригад илгээж магадгүй гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Африкийн командлагч генерал Стивен Таунсенд Тунисын Батлан хамгаалахын сайд Имед Хазгитай уулзсаныхаа дараа мэдэгдлээ гэж РИА Новости агентлаг дамжууллаа. “Орос улс Ливийн сөргөлдөөнийг улам дэвэргэн, гал өдөөж Хойд Африкийн бүс нутгийн аюулгүй байдал улам түгшүүртэй болж байна. Ийм нөхцөлд нийтийн аюулгүй байдлын төлөө бид ямар хариу барихаа судалж, ялангуяа аюулгүй байдлын хүчний бригад ашиглах эсэхийг судалж байна” гэж генерал Таунсенд мэдэгджээ.
Янз бүрийн хүний бүрэлдэхүүнтэй цэргийн ийм бригадыг АНУ түнш орнуудын цэргийн албан хаагчдыг өөрийн нь нутаг дэвсгэрт сургаж бэлтгэх ажилд ашиглахаар илгээдэг юм. Таунсенд бас Африк дахь түншээ “террорист ажиллагаа, хууль бус үйлдлийн сүлжээнд автсан” гэж нэрлэсэн байна. Москва маршал Халиф Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний армийн талд байлдуулахаар “Оросын хөлсний цэргүүд”-ийг дэмжихийн тулд сөнөөгч нисэх онгоцууд илгээлээ гэж үүний өмнө АФРИКОМ мэдэгдэж байсан юм.
ВЗГЛЯД хэвлэл ч бас Ливийн ойролцоох тэнгист агаарын тулалдаанд оросын МиГ-29 сөнөөгч онгоц оролцож нийслэл Триполийн боомтод байгаа Туркийн худалдааны хөлөг, тэнгисийн цэргийн хөлөг рүү дайрлаа гэж мэдээлж байсан. Ливийн үндэсний армид дөрвөөс найман МиГ-29 онгоц байгаа гэж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com