Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Москва ялалтын баярын парадад 19 орны дайчдыг урьжээ

Энэ сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад нийт 14 мянга гаруй цэргийн албан хаагч оролцохоос гадна дэлхийн 19 орны цэргийн төлөөлөл парадад жагсана гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын хэсгийн зөвлөлдөөн дээр танилцуулжээ.
Ялалтын баярын парадад бас Оросын цэргийн сургуулиудын сонсогч 800 гаруй өсвөрийн залуу халаа дайчид жагсах юм байна. Цэргийн парадын бэлтгэл болон жинхэнэ парадын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан гэж Сергей Шойгу мэдэгдээд цэргийн бусад албан хаагчид, энгийн иргэдээс парадад оролцож байгаа дайчидтай уулзаж, хавьтахгүй байхыг онцгой анхааруулжээ.
Зургадугаар сарын 24-нд зөвхөн нийслэл Москва төдийгүй Оросын зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотын анги нэгтгэл, гарнизон байрладаг 19 хотод цэргийн парад болох юм байна. “Энэ бүхэнд нийтдээ 64 мянган цэрэг дайчин, 1850 нэгж техник, 511 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно” гэж Сергей Шойгу хэлсэн байна.
Жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог ялалтын баярт зориулсан цэргийн парадыг энэ жил корронавирусийн халдварын тархалт, хорио цээрийг дэглэмээс болоод хугацааг нь өөрчлөн хойшлуулсан байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж зургадугаар сарын 24-нд, 1945 оны ялалтын баярын парад болсон өдөр зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм. Зарлигт зааснаар ялалтын баярын цэргийн парад өглөөний 10.00 цагт Улаан талбай, бусад хотуудад эхэлж орой нь 22.00 цагаас салют буудах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com