Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
А.Лукашенко Засгийн газраа огцрууллаа

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко засгийн газраа танхимаар нь огцрууллаа гэж төрийн өмчийн “Беларусь-1” телевиз мэдээлжээ. Засгийн газрыг огцруулах зарлигт Ерөнхийлөгч зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан гэж энд дурдсан байна. Александр Лукашенко үүний өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төлөөлөгчдийн танхимын дарга, парламентын дээд танхимын тэргүүн нарыг байлцуулсан зөвлөлдөөн дээр Засгийн газрын шинэ танхимын тухай саналаа хэлж байжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг сольсны дараа “Хувьсгал гарахыг хүлээх хэрэггүй” гэж Ерөнхийлөгч онцлоод коронавирус COVID-19-ийн халдвар, цар тахлаас болоод “дэлхий дахин урьд хожид байгаагүй хямралын ирмэгт тулаад” байгаа үед Засгийн газарт томоохон өөрчлөлт хийх нь хүссэн хүсээгүй хэрэгтэй гэсэн байна.
Энэ оны наймдугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлэх төлөвлөгөөгөө А.Лукашенко тавдугаар сарын 25-нд зарласан. Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүнийг нэр дэвшүүлж байгаагаа Засгийн газрын шинэ танхим зарлавал сонгогчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлнэ гэж А.Лукашенко үзэж байгаа аж. 2018 онд байгуулсан Сергей Румас тэргүүтэй Засгийн газар, түүний албан тушаалтнуудад Ерөнхийлөгч Александр Лукашенко таагүй ханддаг болсноос ийн огцруулж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ. Оршо хотод болсон зөвлөгөөн дээр Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенко сайд нарыг юу ч хийхгүй байна гээд тэднийг үл тоомсорлосон, ажил санаатайгаар тасалдуулдаг байдлыг шүүмжилж байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com