Хятадад “Хаадын тоглоом” цувралыг шууд дамжуулан үзүүлэх эрх авсан Tencent Video сервис энэ киноны сүүлчийн ангийг дамжуулахаас татгалзсанаа мэдэгдсэн байна. Цувралын сүүлийн анги гарахаас нэг цагийн өмнө Tencent Video өөрийнхөө Weibo микроблоктоо энэ тухай мэдээлэхдээ шалтгааныг нь нэвтрүүлэх сувагт асуудал гарсан гэж тайлбарласан гэж Reuters агентлаг дамжуулжээ. Харин энэ цувралыг эзэмшигч Америкийн телевизийн НВО суваг болохоор сүүлийн үед улам идэвхжиж байгаа АНУ, Хятадын худалдааны дайнаас болоод Tencent Video “Хаадын тоглоом”-ын сүүлчийн ангийг үзүүлэхээс татгалзаж байгаа юм гэж мэдээлсэн байна.
Marbridge Consulting компанийн захирал Марк Наткиныхаар бол цувралыг үзүүлэхээс татгалзаж байгаа нь үнэн бол энэ нь худалдааны дайнтай холбоотой гээд “Энэ нь цэвэр тарифын үйл ажиллагаатай холбоотой” гэжээ. “Хаадын тоглоом” нь Хятадад алдаршиж анхны цувралыг гэхэд л эхний өдөр 20 сая хүн үзсэн бол, сүүлчийн цувралыг нь Tencent Video сервисээр 550 сая хүн үзсэн юм байна.