Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АНУ дахь “Иргэний дайн”-д цагаан арьстнууд зэвсэг барьсан ч ялагдаж байна

Өдгөөгөөс 10 жилийн өмнө “КП” сонин Америкийн зохиолч Томас Читтамтай ярилцаж байлаа. Тэгэхэд зохиолч “АНУ-ын 2020 оны сүйрэл. Хоёр дахь иргэний дайн” гэдэг ном гаргачхаад байсан үе. Тэр цагт түүний энэ ном тэнэг хошигнол шиг л санагдаж байсан. Гэтэл өнөөдөр яг ийм болоод байдаг.
АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн 10 дахь хоногтоо үргэлжилж байна. Бараг бүх муж, томоохон хотуудад 8000 мянга гаруй хүнийг баривчлан саатуулж, цагдаа, энгийн хэдэн арван хүн амь үрэгдээд байна. Нью-Йорк дахь үнэт цаг “Rolex” худалдаалдаг дэлгүүрийг танхайчууд тонож 2.4 сая ам.долларын хохирол учрууллаа. Энэ бол нэг л хотод, нэг л гудамжинд, нэг л дэлгүүрт болсон үйл явдал. Хотуудад болж байгаа дээрэм тонуул, галдан шатаалт үйлдлийн улмаас 10 тэрбум давсан ам.долларын хохирол учраад байна. Дэлхийн хамгийн хүчирхэг энэ том гүрэнд юу болоод байна аа... “Комсомольская правда” сонины АНУ-д суугаа сурвалжлагч Алексей Осипов ийн бичиж байна.

Ийм шалтгаан байсан уу

Үйл явдал Миннеаполис хотод шөнийн клубийн хамгаалагч асан Жорж Флойд гэгч өнгөт арьстан залууг дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр үйлчлүүлэх гээд, хэргийн газраас зугтаахыг оролдоход нь цагдаагийн дөрвөн ажилтан саатуулах үедээ амийг нь хөнөөсний дараа эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж улс даяар тархсан. Сүүлдээ энэ нь эмх замбараагүй байдал болон гал түймэр тавьж, дээрэм тонуул хийх болоод байгаа.
Цагдаа нар түүнийг саатуулах үедээ гавлаад газар унагаж, хүзүүн дээр нь өвдөглөөд “Би амьсгалж чадахгүй байна” гэж дахин дахин хэлж байхад нь тоохгүй байгаа дүрс бичлэг интернэтээр тархсан нь олны дургүйцлийг төрүүлжээ. Эмнэлгийн шинжилгээгээр ч залуу амьсгалын дутагдлаас болж нас барсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халаад дараа нь нэгийг нь баривчилсан байна.

Харин үймээн самуун эхлэх нь тэр...

Эхлээд Миннеаполист, дараа нь бусад хотуудад “Black Lives Matter” (Харуудын амьдралыг хайрлая) гэсэн уриан дор эсэргүүцлийн хөдөлгөөн эхэллээ. АНУ-д ч бусад улс орнуудад африкаас гаралтай иргэд цагдаагийнхны гарт амь үрэгдэх явдал байнга гардаг болохоор нэг талаас нь харвал энэ бүхэн “шударга ёсны төлөө” жирийн л нэг хөдөлгөөн гэж болно. Гэтэл нөгөө талд нь “Цагаан арьстнуудын амьдралыг хайрлая” гэсэн уриа сонсогдохгүй байгаа. Энэ АНУ-д гэхэд л цагдаа нарын гарт цагаан арьст хүн амь үрэгдэх явдал харуудынхаас хоёр дахин их байгаа шүү дээ.
Цагдаагийнхны зэвсэг хэрэглэсэн тохиолдол бүрийг хуулийн дагуу шүүхээр хэлэлцэж байгаа. 2010-2019 оны хооронд 98 мянган ийм хэргийг шүүхээр авч хэлэлцсэн мэдээ байна. Үүний 99.13 хувь нь цагдаагийн ажилтны хууль ёсны дагуу хийсэн ажил. Тэгэхээр амь үрэгдэгсэд үнэхээр нийгэмд аюул учруулахаар байсан гэсэн үг. Гэтэл жагсагчид ийм тоо баримтыг огт сонирхохгүй байна. Одоо эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-аас хальж Канад, Франц, Герман, Нидерландад өрнөж эхэллээ.
Америкт ингэж эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжиж эмх замбараагүй байдал үргэлжилж байгааг шинжээч мэргэжилтнүүд нэг талаас коронавирусийн хөл хорионоос залхсан, нөгөө талд нь сонгуулийн кампанит ажилтай холбон тайлбарлаж байна. Зургаан жилийн өмнө Фергюсон хотод мөн л африк гаралтай иргэн Майкл Брауныг цагдаагийнхан хөнөөсний дараа тус хотод бас ийм замбараагүй байдал гарч байсныг ч олон нийтийн сүлжээгээр нийтэлж байна. Дэлхийн улс орнууд бүгдээрээ л хөл хорионоос залхаад байгаа ч ийм замбараагүй байдал гарахгүй л байна шүү дээ. Тэгэхээр сонгууль гэдэг нь үнэнд илүүтэй нийцэх үү...

Үндэсний сонирхол

Ардчиллын үр дүнд Америкт үндэсний үзэл сэргэж, үндсэрхэгчид олширсон. Вашингтон ч гэсэн 60 жилийн өмнө арьсны өнгөөр ялгаварлахаа зогсоосны дараа өнгөрсөн цаг үеийн арьсны үзлийн алдаагаа засах нэг арга нь санхүүгийн дэмжлэг гэж үзэж өнгөт арьстнуудад хөнгөлөлт, дэмжлэг, орон сууц өгч ажилд оруулж, их дээд сургуульд сургасан.
Энэ нь яван явсаар ингэж улсын нуруун дээр амар тайван амьдрах нь зүгээр юм гэсэн сэтгэгдэл төрүүлэх болсон нь нууц биш. Энэ жил коронавирусийн цар тахлын улмаас америкийн иргэд мөн л 1200 ам.долларын тэтгэмж авч байна. Сая Жорж Флойдын амь үрэгдсэний дараа түүнийг дэмжигч иргэдээс гадна аж ахуйн нэгжүүд олширсон байна. Томоохон банкууд, IT компаниуд арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг санд хөрөнгө хандивлаж эхэлжээ. Гэтэл тэд коронавирусийн эсрэг тэмцэхэд нэг ч цент хандивлаагүй юм шүү дээ.
Сайхан сэтгэлт америкчууд Жорж Флойдын гэр бүлд хэдийнээ 10 сая ам.доллар цуглуулчихсан байна. Талийгаач Флойдын ах энэ хөрөнгийг оршуулах зардал, ойр дотныхонд нь сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, орон сууц, машины зардалд хэрэглэнэ гэжээ. Гэтэл энэ бүхэнд дээрх мөнгөний ердөө 20-ны нэг нь л хүрэлцэх байтал хөрөнгө хуримтлуулах, хандивлах ажил үргэлжилсээр л байна.

Түрэмгийлэл үргэлжилсээр

“Жорж Флойдын дурсалыг хүндэтгэх” эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ-ын томоохон хотуудад үргэлжилж эмх замбараагүй байдал, түйвээн болон өргөжиж байна. “Шударга ёсны төлөөх цуглаан” нь түймэрдэх, дээрэмдэх, балмад явдлаар үргэлжилсээр. Нийслэл Вашингтонд Цагаан ордны яг эсрэг талын байшинг шатаалаа. Лас-Вегаст жагсагчид цагдааг буудан хөнөөв. Чикагод ачааны галт тэргийг унагаж, чингэлгүүдийг нь тонов. Манхэттенд дэлгүүрийн шилэн хоргыг хагалан тонож дээрэмдээд “Бизнес нь үндэсний цөөнхийг гадуурхаж байна” гэсэн бичиг үлдээж. Зарим газарт өөрийгөө хамгаалах отрядууд байгуулж байна гэж байна.

Цагдаа, эрх баригчид

Америк үнэндээ ийм явдалтай хэзээ ч тулгарч байсангүй. Одоо 40 гаруй хотод хөл хорионы цаг тогтоогоод байгаа бол зарим хотод онцгой байдал тогтоожээ. Хэд хэдэн мужид үндэсний гвардынхныг татаж оруулаад байна. Өнгөт арьстнуудын эрхийн төлөө, Вьетнамын дайны эсрэг өргөн жагсаал цуглаан болж байсан 1960-70-аад онд ч ийм явдал тохиож байгаагүй. Цагдаа нар юу хийж байна гэсэн асуулт гарч ирж байна.
Хариу нь ердөө Америкийн холбооны системд байна гэж болно. Хүчний бүх байгууллагыг удирддаг Дотоод явдлын яам нэгдсэн зохион байгуулалтгүй, цагдаагийн газрууд амбан захирагч, хотын дарга нарт захирагддаг. Тэдний олонх нь “ардчилагчид” болохоор Д.Трампын эсрэг байгаа гэж болно.
Нью-Йоркийн мэр Билла ди Блазиогийн охиныг хэд хоногийн өмнө цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулж байх жишээтэй. Орон нутгийн элитүүд хэний талд байгааг харуулж байгаа хэрэг. Харин Нью-Йорк мужийн амбан захирагч үндэсний гвардын дайчилгаа явуулахаас татгалзаж байна.
Эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Цэрэг, цэргийн цагдаа хэрэглэхэд бэлэн байна” гэлээ. Вашингтон дахь Засгийн газрын байрны гадуур ийм хүчнийг хэдийнээ байрлуулаад байна. Бусад мужуудад хараахан ийм байдалд хүрээгүй орон нутгийн удирдлагын шийдвэр хэрэгтэй. Тэгээд ч олонх нь “ардчилагчид”, магнатуудтай зөрчилддөг болохоор яаран хөдлөхгүй л хүлээж байна.

Алексей Осипов

“Комсомольская правда”

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com