Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
РБК: Орос олон улсын нислэгээ долдугаар сарын 15-наас сэргээнэ

Оросын иргэний агаарын тээврийн компаниуд олон улсын агаарын нислэгээ долдугаар сарын 15-наас сэргээх саналаа ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газарт илгээсэн байна хэмээн эх сурвалж мэдээлснийг РБК хэвлэл дамжуулжээ. Оросын Засгийн газар олон улсын тогтмол болон тусгай үүргийн нислэгээ гуравдугаар сарын сүүлчээр зогсоож зөвхөн шуудангийн, сувиллын, ачааны болон хүмүүнлэгийн, Засгийн газрын тусгай шийдвэрээр хийх нислэгийг үлдээгээд байсан. Одоо дэлхийн 15 улс руу нисэх нислэгийг сэргээж магадгүй гэж байгаа ч энэ мэдээллийг албан ёсоор хэн ч батлаагүй байна.
Гадаадын иргэдийг улс орондоо зорчуулахгүй байх хугацааг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин дөрөвдүгээр сарын сүүлчээр дахин сунгаад энэ хоригийг коронавирусийн халдварын тархалт зогсч нөхцөл байдал сайжирсны дараа цуцална гэж мэдэгдсэн.
Одоо Оросын 25 мянган иргэн гадаад улсад хөл хорионд ороод байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ийм болохоор ойрын үед тусгай үүргийн хэдэн арван нислэг үйлдэж тэднийг авчрахаар төлөвлөж байгаа юм байна. Гуравдугаар сарын 18-наас хойш 240 мянган орос хүн эх орондоо эргэн иржээ. АНУ-д эмх замбараагүй байдал үүссэнээс үүдээд эх орондоо эргэн ирэхийг хүсч байгаа орос хүний тоо эрс нэмэгдэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тэмдэглэжээ.
ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирус COVID-19-ийн 458 мянга орчим тохиолдол бүртгэгдэж 5.7 мянган хүн нас барж, 221 мянган хүн эрүүлжээд байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com