Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ-д Өмнөд Солонгосын өдөөн хатгалгын эсрэг жагсаал болжээ

Өмнөд Солонгосын зүгээс явуулж байгаа өдөөн хатгалгын асуудлаар Умард Солонгосын залуучуудын байгууллага нийслэл Пеньянд цуглаан зохион байгууллаа гэж БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлаг мэдээллээ. “Цуглаан дээр үг хэлсэн хүмүүс Өмнөд Солонгосын эрх баригчдын зүгээс бидний хамгийн эрхэм гэж үздэг дээд удирдлагыг минь хайр найргүй муухайгаар гутаан доромжилж байгаад эгдүүцэн дургүйцэл, уур хилэнгээ барьж чадахгүй, тэр бүү хэл харааж зүхэж байлаа” гэж мэдээллийн агентлагийн мэдээнд дурдсан байна. Эсэргүүцлийн цуглаанд залуучуудын холбооны төлөөлөгчид оролцсон байна. Улс орны удирдагчийг гутаан доромжилж байгаа нь Умард Солонгосын нийт ард түмнийг доромжилж байгаа хэрэг хэмээн энд үг хэлсэн хүмүүс онцлон тэмдэглэж байжээ.
Цуглаанаас Өмнөд Солонгосын эрх баригчид болон БНАСАУ-аас зугтан гарч байгаа хүмүүсийн өдөөн хатгасан үйлдлийг шүүмжилсэн тогтоолыг уншиж танилцуулсан байна. “Манай намыг, чучхегийн хувьсгалыг хамгаалж өөрийгөө сум, бөмбөг болгон хатуу бэлтгэнэ гэдгээ үг хэлсэн залуучууд бүгд илэрхийлж байлаа” гэж агентлагийн мэдээнд дурджээ. Үүний өмнө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Чжон Өмнөд Солонгосыг хилийн районуудад ухуулгын материал тараадаг сурталчилгааны үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байсан. Хэлтсийн орлогч эрхлэгч бас ийм үйл ажиллагаагаа зогсоохгүй бол Өмнөд Солонгосоос харилцаагаа тасалж магадгүй гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com