Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хилийн сөргөлдөөнөө энх тайвнаар шийдвэрлэлээ

Хятад, Энэтхэг улсууд хилийн Ладакх бүс дэх нөхцөл байдлаа энхийн хэлэлцээрээр шийдвэрлэж чадлаа гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба зургадугаар сарын 7-нд мэдэгдсэн байна. Хоёр талын уулзалт хэлэлцээрээр хилийн шугамыг өмнө нь хэлэлцээрээр тогтоосон байсан тэр хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Хэлэлцээрт Энэтхэгийн талаас 14 дүгээр корпусын захирагч дэслэгч генерал Хариндер Сингх,  Хятадын талаас Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шинжааны цэргийн тойргийн командлагч хошууч генерал Лю Линь нар оролцжээ. “Хятадын командлагчтай Чушул-Молдо районы Лех хотод зургадугаар сарын 6-нд уулзлаа. Уулзалт халуун дулаан, нөхөрсөг байдалтай боллоо. Хоёр тал хилийн район дахь нөхцөл байдлыг тогтворжуулах асуудлаар өмнө нь хоёр улсын тэргүүнүүдийн төрөл бүрийн хэлэлцээрээр тохирсныг баримтлан, хилийн энэ хэсгийн энхтайван байдал нь хоёр талын харилцааны нийтлэг эрх ашигт чухал ач холбогдолтой хэмээн энхийн замаар тогтворжуулахаар тохиролцлоо” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээнд дурдсан байна. Өнгөрөгч тавдугаар сарын 5, 6-нд энэ районы Пангонг Цо нуураас холгүй хоёр талын хилчдийн хооронд хэд хэдэн удаагийн мөргөлдөөн болсон билээ. Хятадын цэргийнхэн Галван голын ойролцоо хэд хэдэн майхан босгож, барилгын ажил эхлүүлснээс энэ сөргөлдөөн эхэлсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com