Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Америкчуудын ихэнх нь улс орноо удирдлагагүй байна гэж байна

 Сүүлийн өдрүүдэд АНУ-д бий болж байгаа хүндрэл хяналтаас гараад байна гэж “Wall Street Journal” болон NBC News-ын хамтран явуулсан судалгаанд оролцсон америкчуудын ихэнх нь үзэж байна. Судалгааны дүнгээс харахад нийт оролцогчдын 80 хувь нь улс оронд болж байгаа үйл явдал ямар ч удирдлага, хяналтгүй байна гэж байгаа бол дөнгөөж 15 хувь нь нөхцөл байдал хяналтад байгаа гэжээ. Үлдэх хэсэг нь тодорхой хариулж мэдэхгүй байна хэмээн хариулсан байна. Улс орны эдийн засгийн байдлын талаар судалгаанд оролцогчдын 46 хувь нь өнөөгийн байдалд “сэтгэл дундуур” гэсэн нь 2012 оны есдүгээр сарынхаас өндөр үзүүлэлт гэж NBC News тэмдэглэсэн байна. Дөнгөж таван хувь нь л эдийн засгийн байдлыг “онц” гэж дүгнэжээ.
Судалгаагаар улс оронд тулгамдсан асуудал байна уу гэж асуусан байна. Үүнд америкчуудын 63 хувь нь “маш их”, “ямар нэг хэмжээгээр” гээд гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь коронавирусийн халдвар авч магадгүй хэмээн эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ үзүүлэлт дөрөвдүгээр сарынхыг бодвол 10 хувь буурсан нь харагджээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь Жорж Флойдын үхлийн төлөө сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн ч харин үүний дараа эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дурдаагүй байна. Нийт хүмүүсийн 59 хувь нь өнгөт арьстны үхлийн төлөө сэтгэл түгшиж байна гэсэн бол 27 хувь нь хүчирхийлэлд хүрээд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнөөс эмээж байна гэжээ.
Тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 2-нд явуулсан энэ судалгаанд сонгуулийн бүртгэлтэй нэг мянган хүнийг оролцуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com