Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дэлхийн банк: Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2 хувиар буурна

Коронавирусийн цар тахлын дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиож байгаагүй том гацаанд орно гэж Дэлхийн банк үзэж байгаа. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хязгаарлалтын дэглэмийн улмаас энэ оны дүнгээр дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2 хувиар буурна гэж Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн төлөв” илтгэлд дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор Оросын Дотоодын нийт бүтээгдэхүүн зургаан хувиар буурна гэж тооцжээ. “Энэ бол ийм хямрал дэлхийн эдийн засагт удаан хугацааны сорви үлдээж, дэлхий дахиныг хамарсан ноцтой асуудал үүсгэж мэдэх тун таагүй төлөв” гэж Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч хатагтай Жейла Пазарбашиоглу мэдэгдсэн байна.
2020 оны хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиож байгаа хамгийн гүн хямрал болж байна. Ялангуяа хөгжиж байгаа орнуудын эдийн засаг ойролцоогоор долоон хувь унах төлөв харагдаж байгаа. Хөгжиж байгаа орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 хувиар хорогдох нь энэ бүлгийн орнуудад хамгийн багаар бодоход сүүлийн 60 жилд тохиож байгаагүй бүх нийтийг хамарсан хямрал болно гэж Дэлхийн банкны илтгэлд дурджээ. Шинжээчдийнхээр нэг хүнд ногдох орлого 3.6 хувь буурснаар “сая сая хүн ядуучуудын эгнээнд шилжинэ” гэнэ.
“Энэ цар тахлын үр дагаврыг зөөлрүүлэх, хүн амын эмзэг давхаргыг хамгаалж, улс орны эдийн засгийн чадварыг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар цаашид авах улс төрийн арга хэмжээг тодорхой болгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнээс гадна хөтөлбөрийн бодит бус харилцаа, нийгмийн хамгааллын системийн хязгаарлалттай холбоотой асуудлуудыг шийдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах шинэчлэл явуулах шаардлагатай байна” гэж энэ илтгэлд дурджээ.
Үүний өмнө коронавирус COVID-19-тэй тэмцэхээр Европын орнуудын авч хэрэгжүүлж байгаа хатуу арга хэмжээ нь Их хямралын үеэс хойш Европт тохиож байгаагүй гүн хямрал авчирч байна гэж Еврокомисс мэдэгдэж байсан юм. Комиссын тайланд дурдсанаар 2020 оны хоёрдугаар хагаст ч Европын холбооны Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх 2019 оны хоёрдугаар хагасыг бодвол бараг 16 хувиар доогуур байна гэнэ. Энэ оны нэгдүгээр улиралд Европын холбооны Дотоодын нийт бүтээгдэхүүн 2.7 хувиар унасан бол жилийн дүнгээр 7.5 хувьд хүрэх юм байна. Ийм байдлаар Европын холбооны эдийн засгийн уналт 2009 онд 4.3 хувь байснаасаа ч хүчтэй унах нь Европын холбоо байгуулагдсанаас хойш хамгийн хүчтэйд орно гэжээ. Оросын тухайд олон улсын үнэлгээний Fitch Ratings агентлаг Оросын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны дүнгээр таван хувь унана гэсэн төлөв гаргасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бол тус агентлаг үүнээс арай өөдрөгөөр Оросын эдийн засгийг 3.3 хувь унана гэж гаргаж байсан. Ер нь “Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.6 хувь унана, Энэтхэг, Орос, Бразил, Мексикийнх 6-7 хувь унана” гэж тус агентлаг дөрөвдүгээр сард мэдээлж байсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com