Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын Бүгд найрамдахчууд Орос, Хятад, Ираны эсрэг шинэ хориг санал болгов

 АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчууд Орос, Хятад, Ираны эсрэг шинэ хориг тавих, Ливанд үзүүлж байгаа тусламжийг хязгаарлах санал гаргахаар бэлтгэж байгаа гэж Конгрессын гишүүн Грег Стьюби Fox Business телевизээр ярихдаа мэдэгджээ. “Тийм ээ, бид ийм санал гаргана, мягмар гарагт өргөн барина” гэж ноён Г.Стьюби асуултад хариулаад хууль тогтоогчид саналаа энэ долоо хоногт багтаан нийтэлнэ гэжээ. Грег Стьюби бас энэ “шинэ хориг” Орос, Хятад Ираны гадаад бодлоготой холбоотой гэсэн байна. “Ираны эсрэг зэвсгийн хоригийн хугацаа аравдугаар сард дуусна. Хятад, Орос, Ираны эрх баригчдад зэвсэг нийлүүлэх нь зүйтэй гэж бид үзэхгүй байна” гэж тэр онцолжээ.
Г.Стьюбигийнхээр Иран, Иракийн хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаанд хүндрэл учруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэнэ. Үүнээс гадна Ливанд үзүүлж байгаа Америкийн тусламжийг хязгаарлах хэрэгтэй гэжээ. Телевизийн сурвалжлагч ярианыхаа үеэр АНУ-ын Конгресс дахь бүгд бүгд найрамдахчууд “Ираны эсрэг түүхэн дэх хамгийн том хориг” тавих гэж байгааг мэдэгдсэн байна. Үүний өмнө АНУ Иран улсыг цөмийн хөтөлбөрөө зогсоох, Бушер дэх цөмийн цахилгаан станцын ажлаа зогсооход хоёр сарын хугацаа өгч байсан. Үүний зэрэгцээ “цөмийн дарамтаа” үргэлжлүүлсээр байвал Иранд үзүүлэх шахалтаа чангаруулна гэж Вашингтон амлаж байсан юм. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэлхий дахины хамтын нийгэмлэгийг АНУ-ын жишээг даган Ираны эсрэг хориг тавихыг уриалсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com