Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхий даяар хүнс хомсдоно гэж НҮБ-ын тэргүүн анхаарууллаа

 Өнөөдөр дэлхий даяар 820 сая гаруй хүн хангалттай хооллож чадахгүй байхад шинэ коронавирусийн цар тахлын улмаас энэ тоо нэмэгдэж, цаашлаад дэлхий дахиныг хамарсан хүнсний хомсдол үүсч магадгүй байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш урьдчилан анхааруулжээ. Үүний өмнө ч тус байгууллага “Библид дурдсан шиг” өлсгөлөн болж болзошгүй гэж анхааруулж байсан юм. А.Гутерриш “Тун яаралтай зохих арга хэмжээ авахгүй бол дэлхий дахиныг хамарсан хүнсний онцгой байдал бий болж хэдэн зуун сая хүүхэд, насанд хүрсэн хүнд урт хугацааны хүндрэл үүсч мэдэхээр байна” гэж хэлсэн байна. “Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх манай тогтолцоо муудаж, COVID-19-өөс болж бүтээгдэхүүн ч муудаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.


Улс орнууд хүн амд хүнс хүргэх тогтолцоогоо сайжруулах, үүний тулд юуны түрүүнд хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажилладаг ажилтан ажиллагсадыг хамгаалахын чухлыг НҮБ улс орнуудад зөвлөж байна. Мөн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр тасалдуулахгүйн тулд хүнс үйлдвэрлэгчид, хүнс тээвэрлэгчид, орон нутгийн захуудад дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ.
Үүний зэрэгцээ хүн амын эмзэг давхарга болох хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, өндөр настнуудыг хүнсээр хангах нийгмийн дэмжлэгийг өргөжүүлэх шаардлагатай гэж НҮБ үзэж байна. 2020 оны сүүлч гэхэд 265 сая хүн хүнсний ноцтой дутагдалд орж болзошгүй байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн шинжээчид үүний өмнө бас мэдэгдэж байсан. Тус хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли коронавирусийн цар тахлын дэгдэлт нь хүмүүнлэгийн салбарт дэлхийн хоёрдугаар дайныхаас ч илүү хямрал авчирна гэж мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com