Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хятадыг сөргөлдөгч гэж НАТО үзэхгүй гэв

НАТО нь Хятадыг сөргөлдөгч гэж үзэхгүй байгаа ч тэдний зүгээс ирэх үйлдэлд хариу өгөх болно гэж Умард Атлантын цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн ирээдүйн талаар Вашингтон, Брюссель дэх Атлантын зөвлөл, АНУ-ын Маршаллын Германы сангаас зохион байгуулсан онлайн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “НАТО Хятадыг шинэ дайсан, сөргөлдөгч гэж үзэхгүй байна. Гэхдээ Хятадын нөлөө дэлхийн тэнцвэрийг өөрчилж байгааг бид харж байгаа. НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид арванхоёрдугаар сард Лондонд болсон уулзалтаараа аюулгүй байдлын салбарт Хятадын нөлөө өсч байгаад НАТО хариу барих хэрэгтэй болно гэдгийг түүхэнд анх удаагаа хүлээн зөвшөөрсөн” гэж Й.Столтенберг онцолжээ.
“Хятадын эдийн засгийн өсөлт нь манай гаргийн эдийн засгийн өсөлтийн нэг хэсэг болж байгааг ойлгож байна. Хятад бол манай дэлхийн том эдийн засаг, цэргийн төсвөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна. Хятад цэргийн хүчин чадлаа, ялангуяа пуужингийн хүчээ нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулсаар байна. Хятад бол Арктик, Африкт ойр, тэгээд бас Бээжин бүхнээс илүүтэй Оростой хамтран ажиллаж байгаа” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Энэ бүхэн НАТО болон холбоотнуудынх нь аюулгүй байдалд үр дагавар дагуулж мэднэ гээд “Бид энэ бүхнийг улс төрийн өнцгөөс харж, түншүүдтэйгээ ажиллан эвслээ бэхжүүлж үүнд хариу өгөх боломж бүрдүүлэх ёстой” гэж тэр хэлжээ. Коронавирусийн цар тахлын дараа аюулгүй байдлын салбарт бий болох аюул заналхийлэлд хариу өгөх боломж бүрдүүлэхийн тулд 2030 он гэхэд НАТО илүү хүчирхэг болох ёстой гэж Столтенберг мэдэгдсэн байна. “Коронавирусийн цар тахлын дэгдэлт нь аюулгүй байдлын салбарт урьд хожид байгаагүй аюул бий болгож байна. Ийм нөхцөлд эвсэл аюулгүй байдлыг хангахын тулд 2030 он гэхэд илүү хүчирхэг болох ёстой. Цар тахлын дараа НАТО ардчилал, хуулийг дээдэлсэн хүчирхэг ертөнц байгуулах ёстой” гэж тэр хэлжээ.
Йенс Столтенбергийнхээр бол эвсэл “дэлхий өөрчлөгдөхийн хэрээр байнга өөрчлөгдөж байх ёстой, дэлхий дахинд НАТО-гийн гүйцэтгэх үүргийг “эргэн харах ёсгүй” гэнэ. Харин ч НАТО-д өнөөдөр “кибернетикийн аюул, хуурамч мэдээллийн эсрэг тэмцэх, иргэний бусад үүргүүд гүйцэтгэх зэрэг шинэ шинэ үүрэгтэй болж байгаагаас цэргийн хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа гэсэн байна. “Цар тахлын дэгдэлтийн үеэр бидний эсрэг чиглэсэн сурталчилгааны давлагаа ихэсч байгааг бид харж байна. НАТО-гийн зарим орон вирус тараасны төлөө хариуцлага хүлээх ёстой, НАТО-гийн орнууд энэ цар тахлаас өөрийгөө хамгаалах чадваргүй гэсэн буруутгал Орос, Хятадын зүгээс тархсаар байгааг бид харж байна” гэжээ.
Урьдчилсан төлвөөр дэлхийн бусад орнуудын нэгэн адил Умард Атлантын цэргийн эвсэл энэ цар тахлын дараа эдийн засгийн гүн хямралд орж батлан хамгаалах зардлаа танахад хүрэх юм байна. Ийм нөхцөлд эвслийн ирээдүй, 2030 оны талаар хэлсэн энэ үг нь цэргийн зардлаа нэмэгдүүлнэ гэсэн НАТО-гийн штаб, АНУ-ын мэдээллийн кампанийн нэг хэсэг болж байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com