Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Холбоогоо тасалж байгаагаа зарлалаа

Энэ зургадугаар сарын 9-ний өдөр Пеньян Өмнөд Солонгосын нийслэл Сөүлтэй холбодог холбооны шугамаа хаалаа гэж БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлаг ЦТАК мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар энэ арга хэмжээ нь Өмнөд Солонгостой хамтын ажиллагаагаа хязгаарлах, “өөр бусад шаардлагагүй үйлдлүүдээ зогсоох” эхний алхам гэнэ. Энэ шийдвэрийг БНАСАУ-ын тэргүүний эгч, Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Жон, СХН-ын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чхор нар гаргасан байна.
Өмнөд Солонгосын эрх баригчид умард, өмнөдийн харилцааг “төгсгөлд нь хүргэсэн” бөгөөд, хоёр орны хоорондох яриа хэлэлцээрт сэтгэл дундуур байна гэж БНАСАУ үзэж байна. Мэдээллийг агентлаг бас Умард Солонгосын бүхий л ард түмэн “Өмнөд Солонгосын эрх баригчдын урван тэрсэлсэнд бухимдаж байна” гэжээ. Пеньян хэдэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-ын нутагт ухуулах хуудас хаяхаа зогсоож, умардын дүрвэгсэдийг өмнөд рүү зугтахад нь саад хийхгүй бол албаны холбоо харилцаагаа хаана гэж Сөүлд заналхийлж байсан юм хэмээн “Reuters” агентлаг сануулсан байна. Ийм мэдэгдлийг хатагтай Ким Ё Жон зургадугаар сарын 4-нд хийж байжээ.
Хоёр жилийн өмнө 2018 онд хамгийн анх хамтарсан албан байр нээснээс эхлээд Сөүлийн дуудлагад хариу өгөхгүй байсан гэж Солонгосын нэгдлийн яам бас зургадугаар сарын 8-нд мэдэгдсэн. Энэ нь БНАСАУ энэ салбараа хаах гэж байгаа хэрэг байж магадгүй хэмээн Yonhap агентлаг тэмдэглэсэн байна. Гэхдээ үдээс хойш нь БНАСАУ-тай холбогдсон ч Пеньянд өглөөгүүр болсон үйл явдлын талаар дурдаагүй өнгөрчээ. Умард Солонгосоос зугтаагчид болон Пеньяныг эсэргүүцэгч идэвхтнүүд Умард Солонгосын дэглэм, түүний удирдагчийг хурцаар шүүмжилсэн ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөж хил давуулдаг юм. Энэ бөмбөлөгт заримд нь долларын дэвсгэрт, USB зэргийг бэхэлсэн байдаг хэмээн Yonhap тэмдэглэжээ. Хатагтай Ким Ё Жон үүнийг Пеньян, Сөүлийн хоорондох энхийн хэлэлцээрийг зөрчиж, дайсагнасан үйл ажиллагаа гэж нэрлэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com