Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гудамжинд таних тэмдэггүй цэргийнхэн байна гэв

 Өнгөт арьстан Жорж Флойдыг цагдаагийнхан саатуулах үедээ хэрцгий хандсаны улмаас амь насыг нь хөнөөснийг эсэргүүцэж АНУ даяар, олон хотод жагсаал цуглаан болж байгаагаас Ерөнхийлөгч Дональд Трамп гудамжинд эргүүл хийх аюулгүй байдлын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл энэ дунд маш сайн зэвсэглэсэн ч, ялгах тэмдэггүй, өөрийн цол, нэрээ хэлэхийг хүсэхгүй цэргийнхэн гудамжинд олширлоо гэж CNN телевиз мэдээллээ. Телевизийн мэдээлж байгаагаар эмх журам сахиулах нэрээр ажиллаж байгаа цэргийнхэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн ардчилал, ард иргэдэд аюул учруулж магадгүй гэнэ. Сенатын гишүүн Крис Мерфи өөрийнхөө “Twitter” хуудсанд америкийн нууц цагдааг тэвчих хэрэггүй. Тэр Сенатын цөөнх ардчилагчдын тэргүүн Чак Шумер хоёр хэв журам сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийнхэн заавал ялгах тэмдэгтэй байх ёстой гэсэн хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Зарим хэвлэл энэ хүмүүсийг “ногоон хүн” хэмээн нэрлэж байна. “Ногоон хүн” гэдэг энэ нэршил Крым Украинаас салж Оросын бүрэлдэхүүнд орох үеэс эхлэн тархсан. Тэгэхэд Оросын зэвсэгт хүчний тусгай үүргийн салааны цэргүүд ямар ч таних тэмдэггүй хувцастайгаар хөрш улсынхаа нутагт зөвшөөрөлгүйгээр орж ажиллаж байсныг ингэж нэрлэж байжээ. Эхлээд Москва цэргүүдээ Украины хэрэг явдалд оролцуулж байгаагаа үгүйсгэж байсан ч дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ийм баримт байгааг хүлээн зөвшөөрсөн. В.Путин бүр манай цэргийнхэн “маш зөв, гэхдээ шийдвэртэй, мэргэжлийн ажилласан” гэж онцолсон байдаг хэмээн lenta.ru хэвэлд бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com