Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Мадуро Орост айлчлахаар бэлтгэж эхэлжээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ОХУ-д хийх айлчлалд Москва, Каракас хамтран бэлтгэж байна гэж Венесуэлиэс ОХУ-д суугаа элчин сайд Карлос Рафаэль Фариа Тортоса мэдэгдсэн байна. Латин Америкийн орны тэргүүн тун удахгүй Орост айлчилна гэж Венесуэлийн Гадаад хэргийн яам мэдээлж байсан юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ мэдээлийн талаар “одоохондоо яг тодорхой мэдээлэл алга” гэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Венесуэлийн тэргүүн Николас Мадуро хоёр ойрын үед уулзахыг оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров няцаагаагүй байна. Харин Каракасын хамтрагчтайгаа дээд хэмжээнд уулзахад Москва хэзээ ч бэлэн гэж мэдэгджээ. “Манай яам айлчлалын төлөвлөгөөг гаргаж байна, өдрийг нь товлохоороо мэдээлнэ” гэж Венесуэлийн Элчин сайд Уфад болсон аюулгүй байдлын талаарх олон улсын уулзалтын үеэр РИА Новости агентлагт мэдэгджээ. Каракасын мэдээлж байгаагаар Николас Мадурогийн Москвад хийх айлчлалын үеэр олон тооны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурах юм байна.


Венесуэльд нэгдүгээр сарын 22-нд сөрөг хүчнийхэн өнөөгийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж, ердөө маргааш нь сөрөг хүчний удирдагч, парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласан юм. Түүнийг АНУ, Канад, Израиль, Европын холбоо дэмжсэн юм.
Харин ОХУ, Хятад, Куба, Мексик зэрэг хэдэн орон өнөөгийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм. Москва бол Венесуэльд болж байгаа үйл явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гээд тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэж байна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com