Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бүгд найрамдахчууд Оросын эсрэг шинэ хориг санал болголоо

 АНУ-ын Төлөөлөгчийн танхим дахь Бүгд найрамдахчуудын фракцын ажлын хэсэг Оросын эсрэг шинэ хориг тавих санал дэвшүүлсэн илтгэлээ өнгөрсөн лхагва гарагт түгээсэн байна. Баримт бичигт дурдсанаар Орос улс сүүлийн 10 жилд өөрийгөө дэлхийн хэмжээний том гүрэн хэмээн зарлаж, “АНУ-ын удирдлагатай дэлхийн хэв журмыг эвдэхийг оролдож байгаагаа ил тод зарлах болсон” гэсэн байна. Илтгэл зохиогчид Оросыг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны гаргасан “Терроризмыг ивээн тэтгэгч орнуудын” жагсаалтад оруулахаа санал болгожээ. Тэд Москваг Иран дахь Исламын хувьсгалын корпус, “Хезболлах”, “Талибан” болон “Оросын эзэнт гүрний хөдөлгөөн” зэрэг АНУ-ын зүгээс террорист бүлэглэл гэж үздэг байгууллагуудыг дэмждэг гэж буруутгасан байна.
Энд бас Оросын нефть, байгалийн хийн төслийг дэмждэг компаниудын эсрэг хориг тавьж Оросын улсын өрийг барагдуулах ажлыг хязгаарлах саналыг сенатч Линдси Грэм гаргаж “Америкийн аюулгүй байдлыг Кремлээс хамгаалах тухай” хууль санаачилжээ. Л.Грэм Оросын удирдлагаас авлигатай холбоотой гэж буруутгаж байгаа хүмүүсийн эсрэг хориг тавихыг санал болгосон төдийгүй “сонгуулийн үйл явцад нь оросууд” нөлөөлснийх нь төлөө хориг тавихыг санал болгосон байна. Хоригийн тухай өөр бас нэг санал бол АНУ-ын хардаж байгаагаар “Оросын удирдлагын суртал нэвтрүүлэг”, мөн “Кремлийн олигархиудтай холбоотой” гэдэг асуудал. Тухайлбал Оросын бизнесмен Владимир Евтушенко, Гүржийн хөрөнгөтөн Бизини Иванишвили, орос гаралтай бизнесмэн Виктор Медвечук нарыг энд нэрлэжээ.
АНУ-ын Бүгд найрамдахчууд бас Төрийн департаментад “Хөлсний армиар дамжуулан хийж байгаа Оросын цэргийн түрэмгийллийг санхүүжүүлж байгаа олигархиудын” асуудлаар санал асуулга тавих илтгэл санал болгож байна. Үүний зэрэгцээ илтгэл зохиогчид Оросыг банк хоорондын SWIFT сүлжээнээс хасах арга хэмжээ авахыг санал болгожээ. Бүгд найрамдах намынхан улмаар “Оросын түрэмгийллийн эсрэг зогсох” асуудлаар НАТО-гийн дээд хэмжээний бүхий л чуулган дээр эн тэргүүний асуудал болгон ярьж байхыг уриалж байна. Мөн Европ болон Украинд цэргийн тусламж үзүүлэх, ялангуяа Киевт хөлөг онгоц эсэргүүцэх пуужин худалдах зэрэг Орост дарамт шахалт үзүүлэх хөтөлбөрийг өргөтгөн сэргээхийг АНУ-ын засаг захиргаанд уриалжээ.
Орос мөн л урьдын адилаар илтгэлд дурдсан террорист байгууллагуудыг дэмждэг, АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн зэрэг буруутгалыг няцаасаар байгаа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com