Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Румын улс Оросыг дайсагнагч гүрэн гэж үнэлж магадгүй

Румын улсын эрх баригчид Оросыг бүс нутагтаа аюул учруулж байгаа, дайсагнагч гүрэн хэмээн 2020-2024 оны үндэсний батлан хамгаалах стратегийн төсөлдөө тусгаад байна. Ерөнхийлөгч Клаус Йоханнисийн тэргүүлдэг Румыны Батлан хамгаалах дээд зөвлөлөөс өргөн бариад байгаа уг баримт бичгийг парламентын хоёр танхим дэмжвэл хүчин төгөлдөр болон үйлчилж эхэлнэ. “Румыны зүүн талаар хөрш болж, НАТО-той хиллэж байгаа энэ улс Крымыг бүхэлд нь булаан авч, Хар тэнгист давшилтын болон хамгаалах ажиллагаа цэргийн сургууль хийж байгаа нь старатегийн ашиг сонирхол, Европын холбоо, НАТО-гийн хилийн аюулгүй байдал, Хар тэнгисийн бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад ноцтой аюул учруулахаар байна” гэж Румыны Ерөнхийлөгчийн засаг захиргааны сайтад нийтэлсэн баримт бичигт өгүүлжээ. Улмаар ийм нөхцөл байдал нь улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж онцолсон байна.
Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнис баримт бичгийн талаар өгүүлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын стратеги нь “Аюул, эрсдэлээс хамгаалах иж бүрэн удирдлага” болно гэж тэмдэглэжээ. “Энэ бол бүс нутагт өрнөж байгаа үйл явдлын өрнөл, НАТО, ОХУ-ын харилцаа муудаж, терроризм дэлгэрч, кибер гэмт хэрэг, бусад дайралт өсөн нэмэгдэж байгаа өнөө үеийг харгалзан үзээд баримтлалаа өөрчилж байгаа хэрэг” хэмээн төслийг үнэлж К.Йоханнис хэлснийг сайтад нийтэлсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com