Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ялалтын баярын парадад ирэх төрийн тэргүүнүүдийг Кремль нэрлэлээ

Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зоиулж Москвагийн Улаан талбайд хийх баярын парадад хүрэлцэн ирж оролцох гадаад орнуудын төрийн тэргүүн нарын нэрсийн урьдчилсан жагсаалтыг Кремль гаргаад байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Урьдчилсан байдлаар жагсаалт гаргаад байна, ажил үргэлжилж л байна. Одоогоор Казахстан, Молдав, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекстаны төрийн тэргүүн нар ирэхээ баталгаажуулсан. Мөн Серб, Хорват, Абхаз, Өмнөд Осетийн удирдагчид ирнэ” гэж Д.Песков онцолжээ. Ялалтын баярын парадад хүрэлцэн ирэх төрийн тэргүүн нарын нэрсийн дотор одоогоор Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн нэр байхгүй байна гэж тэр хэлсэн байна. Д.Песков эцэст нь ялалтын парадад хүрэлцэн ирэхээ баталгаажуулахыг гадаад орнуудын төрийн тэргүүнүүдээс хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Оросууд харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг энэ ялалтын баярын парадад уриагүй нь тавдугаар сарын 29-нд тодорхой болсон. Уг нь Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Москва Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг парадад урина гэж 2019 оны наймдугаар сард ярьж байсан. Харин 2020 оны нэгдүгээр сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Зөвлөлт холбоот улс Дэлхийн хоёрдугаар дайн, хоморголон устгах явдлыг өдөөснийхөө төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн. Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан баярын парад энэ зургадугаар сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болно. Энэ өдрийг Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ажлын бус өдөр болгон зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com