Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Песков: Орост олигархи байхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Орост олигархи байхгүй гэж мэдэгдсэн байна. Үүний өмнө Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко “Оросын олигархиуд Беларусын хэт даврагч сөрөг хүчнийг санхүүжүүлж байна” гэж мэдэгдсэний хариуд Д.Песков ингэж хэлжээ. Кремлийн төлөөлөгч Беларусын төрийн тэргүүний буруутгалыг ийнхүү няцаагаад, олигархи гэдэг бол өөрийнхөө мөнгийг улс төрд нөлөөлөхийн тулд юм уу, өөрийнхөө улс төрийн хүсэл эрмэлзлийн төлөө зарцуулахыг оролддог бизнесменийг хэлнэ гэж тайлбарлажээ. Д.Песков бас “Беларусын сонгууль бол тус улсын дотоод хэрэг, Орос ч энд хөндлөнгөөс оролцохгүй, бусад улсууд ч оролцох ёсгүй” гэжээ. “Бидний зүгээс энэ сонгуульд нөлөөлөх ямар нэг юм харагдахгүй байна” гэж Д.Песков хэлсэн байна. Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх наймдугаар сарын 9-нд болно. Сонгуульд өрсөлдөхөөр 14 хүн нэрээ бичүүлээд байгаа ч тэд өөрийгөө дэмжигч 100 мянгаас доошгүй хүний гарын үсэг цуглуулах ёстой.
Нэр дэвшигчдийг долдугаар сарын 5-наас эхлэн 14-ний өдрүүдэд бүртгэсний дараа сонгуулийн өмнөх кампани эхлэх аж. Одоогоор таван нэр дэвшигч л шаардлагатай гарын үсгээ цуглуулаад байгаагийн дотор өнөөгийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Белгазпромбанкийн тэргүүн Виктор Бабарико, Өндөр технологийн паркийн захиргааны тэргүүн байсан Валерий Цепкало, парламентын доод танхимын депутат байсан Анна Канопацкая, ачаа тээврийн “Регион-8” нийгэмлэгийн орлогч дарга Наталья Кисель нар байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com