Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бусад улсын сөргөлдөөнд АНУ оролцохоо зогсоолоо гэж Д.Трамп мэдэгдлээ

Дэлхийн бусад улс орны дотоод сөргөлдөөнийг шийдэх, бусад орныг сэргээх ажилд Америкийн цэргийнхэн цаашид оролцохгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк муж дахь Вест Пойнтын цэргийн академийн төгсөгчдийн өмнө үг хэлэхдээ мэдэгдсэнийг Цагаан Ордон Facebook хуудсаараа шууд дамжуулан мэдээлжээ.
“Америкийн түүхийн шийдвэрлэх үед та бүхэн армид өөрсдийн ажлын гараагаа эхэлж байна. Америкийн цэрэг бусад орныг сэргээхийн төлөө ажилладаг биш, харин гадаадын дайснаас өөрийн улс орноо шийдвэртэй хамгаалах гэсэн үндсэн зарчимдаа эргэн орж байна” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп онцлон тэмдэглэсэн байна. Түүнийхээр АНУ-ын гол эрх ашгийг хамгаалах шинэ үзэл браимтлалд шилжиж байгаа гэнэ. Тэгэхээр цэргийнхний гол үүрэг нь хүмүүсийн дуулж сонсоогүй орнуудын дотоод сөргөлдөөнийг шийдэхэд оролцохоо больж байна гэсэн үг.
“Бид энэ дэлхийн цагдаа биш. Гэхдээ манай орон, манай ард түмэнд аюул заналхийлбэл бид хэзээ ч ухарч тээнэгэлзэхгүй гэдгийг бидний дайснууд мэдэж байгаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Гэхдээ Д.Трамп энэ зургадугаар сарын 9-нд сенат, конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүнүүдэд Вашингтон “Лалын улс”, “Аль-Кайда”, Талибан болон Афганистан, Ирак, Сири, Йемен, Иордан, Ливан, Турк, Сомали, Кени, Жибути, Нигерийн бүлэглэлтэй холбоотой хүчний эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж чиглэл өгсөн юм.
Үүний зэрэгцээ америкийн цэргийн албан хаагчид олон улсын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд оролцон, мөн Синайн хойг, Косово дахь цэргийн ажиглагчдын багт орно, Филиппиний терроризмтэй тэмцэхэд тусална гэсэн байна.
Дэлхийн асуудал судалгааны Стокгольмын олон улсын хүрээлэнгийн 2019 онд нийтэлсэн тайлангаар бол АНУ цэргийн зардалдаа 649 тэрбум ам.доллар зардгаараа тэргүүн байранд орж байгаа юм хэмээн “Газета.Ру” тэмдэглэжээ. Өнөөдөр дэлхий даяар Америкийн 600 гаруй цэргийн бааз ажиллаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com