Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Парис, Лондонд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдлөө

 Их Британийн нийслэл Лондон, Францын нийслэл Парист болж байгаа өргөн олны эсэргүүүцлийн жагсаалд оролцогсод цагдаагийнхантай мөргөлдөж эхэлсэн байна. Figaro хэвлэлд бичсэнээр бол 15-20 мянган хүн Парисын Бүгд найрамдахчуудын талбайд цугларан цагдаагийн ажилтнуудын арьс өнгөөр ялгаварладгийг эсэргүүцэн хууль бус цуглаан хийжээ. Цагдаагийнхан эхлээд хүмүүсийг тарахыг уриалсан ч шаардлагыг нь биелүүлээгүй учраас нулимс асгаруулагч хий ашиглахад хүрсэн байна. Улмаар жагсагчдаас 26 хүнийг баривчлан саатуулсан гэж Парисын цагдаагийн газар Twitter хуудсандаа бичжээ.
Их Британийн нийслэл Лондонд бас эсэргүүцлийн жагсаал хууль сахиулагчидтай мөргөлдөхөд хүрлээ гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Энд бичсэнээр бол хэдэн зуун цагаан арьстан Уайтхолл дахь цэргийн дурсгалын цогцолбор, Парламентын талбайд Уинстон Черчиллийн хөшөөний дэргэд цугларчээ. Тэд британийн эзэнт гүрний хөшөө дурсгалыг “харуудын амьдрал чухал” буюу BLM хөдөлгөөний идэвхтнүүдээс хамгаалахаар цугларсан гэж мэдээгджээ. Харин ВВС агентлагийн мэдээлснээр бол цугларагсадын дунд барууны хэт даврагсад, хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид байсан гэнэ. Цагдаагийнхан цугларагсадыг тарахыг уриалсан ч тэд хууль сахиулагчдын өөдөөс лонх шил, чулуу, утаат шашк шидэлжээ. Үйл явдлыг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател “байж боломгүй танхайрал” гэж нэрлэсэн байна.
Хууль сахиулагчдын арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг хөдөлгөөн АНУ болон бусад орнуудад хоёр долоо хоног гаруй үргэлжилсээр байгаа юм. Эсэргүүцлийн энэ хөдөлгөөн АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойдын амийг цагдаа нар хөнөөсний дараа эхэлсэн. Үүний өмнө Лондонд болсон жагсагчид, цагдаагийнхны мөргөлдөөний үеэр хууль сахиулагчдаас 23 хүн бэртэж гэмтсэн байдаг. Дэлхий даяар өрнөж байгаа эсэргүүцлийн энэ ажиллагаанд шоу-бизнесийн одууд, улстөрчид ч оролцож байна. Британийн нийслэлд болсон жагсаалд дуучин Мадонна суга таягтай ирж оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com