Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Шинжээчид агаарын тээврийн компаниудын алдагдлыг тооцож гаргажээ

Агаарын тээврийн компаниудын түүхэнд энэ 2020 он хамгийн муу жил болж байна гэж Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) мэдэгдээд Хятадаас эхлэн тархсан коронавирусийн цар тахал дэлгэрч улс орнууд хилээ хаасны улмаас дэлхий дахины агаарын тээврийн компаниудын нийт алдагдал ойролцоогоор 100 тэрбум ам.долларт хүрч байна гэжээ. Энэ жил агаарын тээврээр зорчигчдын урсгал 54.7 хувь буурч, зорчигчдын тоо бараг хоёр дахин багасч арай гэж 2.25 тэрбум болсноор дэлхий дахины агаарын тээврийн компаниудын цэвэр алдагдал 84 тэрбум ам.долларт хүрэх нь гэж Олон улсын агаарын тээврийн холбооны таамаглалд дурдсан байна.
Холбооны тэргүүн Александр де Жюньяк сэтгүүлчдэд хандаж энэ оныг “Арилжааны нислэгийн түүхэнд хамгийн муу жил болж байна” гэжээ. “2008-2009 оны дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямралын үед агаарын тээврийн компаниуд нийтдээ 31 тэрбум ам.долларын алдагдал л хүлээсэн юм шүү дээ” гэж тэр нэмж тодруулсан байна. Урьдчилсан төлвөөс үзэхэд 2021 онд агаарын тээврийн зорчигчдын урсгал 55 хувь нэмэгдэх юм байна. Гэхдээ л энэ нь 2019 оныхтой харьцуулахад 29 хувиар бага болохоор 15 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн үг. Ийм байдлаар коронавирусийн цар тахлын улмаас дэл­хийн агаарын тээврийн компаниудын нийт алдагдал 100 тэрбум хүрэх юм бай­на. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ийн тэргүүн Александр де Жюньякийн хэлж байгаагаар улс орнуудын агаарын тээврийн компаниуд өөр өөрсдийн Засгийн газартай нягт хамтран ажиллаж эрүүл ахуй, халдвар­гүй­жүүлэлтийн шаардлага, авах арга хэм­жээг бүрэн хангаж ажиллах хэрэгтэй гэнэ.
Улс орнууд хилээ нээж эхлэн, хүмүүс дахиад аялалд гарч байхад зорчигчдод “Ямар ч аюулгүй гэдэгт итгүүлж, нисэх хүслийг нь төрүүлэх” талаар агаарын тээврийн компаниуд анхаарч бэлэн байх ёстой гэж Олон улсын агаарын тээврийн холбоо анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com