Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ цэрэггүй бүсэд цэрэг оруулж магадгүйгээ мэдэгдлээ

Умард Солонгосоос өмнөдөд дүрвэн очигсод Ким Чен Уны дэглэмийн эсрэг суртал ухуулга явуулахаа зогсоохгүй байгаагаас хоёр Солонгосын харилцаа эрс муудсантай холбогдуулан БНАСАУ, Өмнөд Солонгостой хиллэдэг газарт байгаа цэрэггүй бүсэд цэргийн салаа оруулах боломжийг судалж байна гэж Солонгосын ардын армийн Жанжин штабын мэдээлэлд дурджээ. Энэ мэдээллийг Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК нийтэлсэн байна. Энэ нь “Хилээ цайз болгож, Өмнөдийн эсрэг цэргийн сонор сэрэмжээ нэмэгдүүлэх арга хэмжээ” гэж энд өгүүлжээ. “Өмнөд болон Умардын харилцаа улам муудаж байгаа нөхцөл байдлыг манай арми анхааралтай ажиглаж, нам, Засгийн газрын авч хэрэгжүүлэх ямар ч арга хэмжээг цэргийнхэн дэмжихэд бүрэн бэлэн байна” гэж Жанжин штаб мэдээлж байна. Үүний тулд цэргийн удирдлагууд мэдэгдэлд заасан арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж намын Цэргийн төв комисст өргөн барина гэж Жанжин штабын мэдээлэлд дурджээ. Умард болон Өмнөд Солонгосын харилцаа хоёр долоо хоногийн өмнөөс эрс муудаад байгаа. Зургадугаар сарын 9-ний мягмар гарагт Пеньян өмнөдтэй харилцдаг холбооны шугамаа хаасныгаа улс хоорондын харилцаагаа хязгаарлах эхний алхам гэж нэрлэсэн. Энэ шийдвэрийг Ким Чен Уны эгч,Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн дарга, Ким Ё Жон, СХН-ын ТХ-ны даргын орлогч Ким Ён Чхор нар гаргасан юм байна.
БНАСАУ-аас дүрвэн гарсан хүмүүс Умард Солонгосын удирдагч болон өнөөгийн дэглэмийг шүүмжилсэн ухуулах хуудас хил давуулан тарааж байгаад Умард Солонгосын эрх баригчид сэтгэл дундуур байгаа. Ийм суртал нэвтрүүлэг явуулахад Өмнөд Солонгос саад хийх ёстой гэж Пеньян үзэж байгаа. Ким Ё Жоны хэлснээр ухуулах хуудас тараах нь хоёр орны энхийн хэлэлцээрийг зөрчиж байгаа дайсагнасан ажиллагаа гэнэ. Энэ бүхнийхээ төлөө Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын эсрэг хэд хэдэн ноцтой арга хэмжээ авах гэж байна гэсэн өгүүлэл зургадугаар сарын 15-ны даваа гаргийн Rodong Sinmun сонинд нийтлэгдсэн байна. “Умард, өмнөдийн харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдал өнөөдөр хамгийн хурцадмал байдалд хүрээд байна” гэж энэ өгүүлэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com