Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дональд Трамп цагдаад шинэчлэл хийх зарлиг гаргалаа

 Цагдаагийн байгууллагадаа шинэчлэл өөрчлөлт хийх тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 16-ны мягмар гарагт гарын үсэг зурсан байна. Цагаан ордны ягаан цэцэрлэгт болсон зарлигт гарын үсэг зурах ёслолыг америкийн телевизүүд шууд дамжуулжээ. Энэ баримт бичгээр хууль сахиулагчдын хүч хэрэглэх дүрмийг чангатгаж журамлаж байна. Энд сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд хууль сахиулагчдыг сургаж бэлтгэхэд холбооны засгийн газрын зүгээс баталгаа гаргах болон цагдаагийнхан хүч хэрэглэсэн тохиолдлын талаарх иргэдийн гомдлыг засгийн газар анхаарч байх талаар тусгажээ. Нөгөө талаар төрийн байгууллагууд мэдээлэл солилцох замаар цагдаагийн албанд хүмүүсийг, намтар түүхийг нь бүрэн шалгаж нягталж авч байхыг заажээ.
“Энэ бол өмнө нь хэрэгжүүлж байгаагүй том алхам” гэж Дональд Трамп хэлсэн байна. “Амьсгал боогдуулах арга хэрэглэхийг бүрэн хориглож байна. Цагдаагийн ажилтны амь насанд аюул учирч болзошгүй тохиолдолд хэрэглэж болох юм” гэж тэр онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна хүчирхийлэлтэй холбоогүй, хар тамхитай холбоотой, сэтгэцийн гажиг, байнга оршин суух газраа өөрчилсөн зэрэг асуудлаар нийгмийн ажилтнууд цагдаагийнханд тусалж байх талаар заасан байна. Зарлигийн гол агуулга нь АНУ-ын бүхий л нутаг дэвсгэрт хууль сахиулах байгууллага, иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг хангахад чиглэж байна. Дональд Трамп мөн Америкийн цагдааг өөрчлөн шинэчлэхэд АНУ-ын Конгресстой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
“Өнөөгийн энэ алхмаар би ажлаа өндөрлөхгүй, цаашид нэмэлт арга хэмжээнүүд хэрэгжүүлэхэд Конгресстой хамтран ажиллана. Конгресс ч энэ талаарх ажлаа эхэлсэн. Хуулийн төслийг Сенатад боловсруулж байгаа бол Төлөөлөгчдийн танхим ч ажиллаж байж магадгүй. Тэд бүгд, өнөөгийнхөөс илүү өргөн хүрээтэй шийдвэр бэлтгээд зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна” гэж Д.Трамп мэдэгдсэн байна. “Америкчууд дэг журмыг хүсч байна. Тэд хууль ёс, дэг журам шаардаж байна. Тэд үүнийг ярихгүй байна. Тэд ярихгүй байгаа ч гэсэн үүнийг хүсч байгаа. Зарим нь бүр үүнийг хүсч байгаагаа ч мэдэхгүй байгаа. Гэлээ ч гэсэн тэд хүсч байгаа” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Тэр эцэст нь “Бид хууль сахиулах байгуулага, нийгмийг бие биеэс нь холдуулж тусгаарлах биш ойртуулах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com