Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путины зарлигийн эсрэг гомдлыг Дээд шүүх хэрэгссэнгүй

ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгыг ирэх долдугаар сарын 1-ний өдөр явуулна гэсэн Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг хууль бус хэмээн иргэн Геннадий Рудяк Дээд шүүхэд өргөдөл гаргасан. Дээд шүүхэд бас Москва хотын Думын депутат Евгений Ступин бас яг энэ асуудлаар ханджээ.Тэрээр энэ өргөдлөө хамт ажилладаг Олег Шереметьев, улстөрч Валерий Соловей, хуульч Сергей Бочаров нарын хамт гаргасан гэжээ. Үүний өмнө иргэн Виктор Мещеринов яг ийм нэхэмжлэл гаргасныг Дээд шүүх хүлээн авахаас татгалзаж байсан хэмээн “Интерфакс” агентлаг бичжээ.
Энэ оны гуравдугаар сард Москвагийн сонгуулийн 2566 дугаар хэсгийн хорооны гишүүн Александр Артемьев “Сонгуулийн байгууллага нь зөвхөн сонгууль, санал асуулга явуулдаг болохоор Бүх Оросын санал асуулга явуулах нь хууль бус” гэсэн гомдлыг Дээд шүүх мөн хэрэгсэхгүй болгож байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга явуулах тухай В.Путины зарлигт байгаа зөрчлийг ОХУ-ын Дээд шүүх олж харахгүй байгаа. Шүүхийн шийдвэрт “ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр нь зохион байгуулалт, захиргааны шинж чанартай” гэжээ. Энэ зарлигаар Бүх Оросын санал асуулга явуулах бэлтгэл ажилд бүс нутгийн бүхий л захиргааны байгууллага оролцоно гээд заачихжээ. “Энэ зарлигаар сонгуулийн хэсгийн хороодын гишүүдэд шууд ямар нэг үүрэг хүлээлгэхгүй” гэж Дээд шүүхийн шүүгч Николай Романенков шийдвэртээ бичсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com