Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ, БНХАУ “Гэрэлт ирээдүйн төлөө” хамтран ажиллана

БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Ши Зиньпин Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай хэлэлцээр хийснийхээ үр дүнд”гэрэлт ирээдүйн төлөө” хоёр орон хамтран ажиллахаар тохиролцсон гэж “Синьхуа агентлаг мэдээлжээ.
БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид мөн Хятадын коммунист нам, Солонгосын Хөдөлмөрийн намын гишүүдийн хооронд яриа хэлэлцээр хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун ч бас “БНХАУ-тай нөхөрсөг харилцаагаа илүү их дээд хэмжээнд бэхжүүлэхийг” чухалчилсан байна.
Ши Зиньпин нөхөр Ким Чен Унтай уулзахдаа Вашингтон, Пеньян хоёр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж хэлэлцээрийнхээ явцад амжилт олно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. БНХАУ-ын удирдагч бас өнөөгийн олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт БНАСАУ болон хятадын найрамдалд нөлөөлөхгүй гээд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг шийдвэрлэхэд Бээжин идэвхтэй оролцохоо тэмдэглэсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хариуд нь олон улсын түгшүүртэй байдлыг намжаах талаарх Пеньяны хүчин чармайлтад АНУ-ын хариу ажиглагдахгүй байна, “тэвчээртэй хүлээж байна” гэжээ.


Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун, БНХАУ-ын дарга Ши Зиньпин тав дахь удаагаа уулзахдаа харилцан итгэлцлийг бэхжүүлэх болон чухал асуудлаар харилцан зөвшилцөлд хүрлээ гэж БНАСАУ-ын мэдээллийн төв агентлагийн мэдээнд дурдсан байна.
“Ким Чен Ун нэг жилд болсон таван удаагийн уулзалт сайхан болж, дотно харилцаа тогтон, харилцан ойлголцож чухал асуудлуудаар ойлолцолд хүрэн, нөхөрсөг итгэлцэл улам гүнзгийрэн хэдийгээр дэлхий дахины нөхцөл байдал өөр байгаа ч хоёр тал, хоёр орны ирээдүйд чиглэсэн нөхөрсөг харилцааг урагш хөгжүүлэх санал бодлоо илэрхийлсэн” гэж агентлаг тэмдэглэжээ.
Хоёр орны удирдагч өөр өөрийн улс орны дотоод болон гадаад бодлогын чухал асуудлуудыг харилцан ярилцаж хамтын сонирхол, эрх ашгийн асуудлаар бүтээлч яриа өрнүүлсэн гэсэн байна.


Ши Зиньпин БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч байхдаа 2008 онд БНАСАУ-д айлчилж байсан юм. БНХАУ-ын удирдагч Ху Зиньтао 2005 онд БНАСАУ-д айлчилсан байна.
Харин Умард Солонгосын тэргүүн нэг жилийн дотор БНХАУ-д дөрвөн удаа айлчилсны эхнийх нь өнгөрсөн оны гуравдугаар сард болсон бол сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард болсон юм.
Сүүлийн айлчлалаараа Ким Чен Ун БНХАУ-ын даргыг Умард Солонгост айлчлахыг урьсан юм.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com