Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Тбилист болж байгаа жагсаалыг Москва зохион байгуулж байна гэв

Тбилист, парламентын ордны дэргэд болж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаан нь зөвхөн Орост л ашигтай гэж Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили үзэж байна. Түүнийхээр бол Москва Гүржид дотоодын сөргөлдөөн үүсгэхийг сонирхож байгаа гэнэ. Энэ талаар Гүржийн Ерөнхийлөгч өөрийнхөө Facebook хуудсанд бичжээ.
“Орос бол манай дайсан, булаан эзлэгч. Тэдний удирдагч байгаа өнөөдрийн тав дахь цуваа нь ил тод хүчирхийллээс ч илүү аюултай. Улс орныг, нийгмийг бутаргах, дотоодод нь сөргөлдөөн үүсгэх сонирхол Оросоос өөр хэнд ч байхгүй, энэ бол тэдний хамгийн чаддаг зүйл” гэж Гүржийн ерөнхийлөгч мэдэгджээ. Түүнийхээр бол гүржид дотоодын сөргөлдөөн бий болгож байгаа хүчнийг “орос бодлогоор дэмжиж байгаа” гэнэ. Тэр бас цагдаагийнхныг эсэргүүцэгчидтэй нийлэхийг уриалсан Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн уриалгыг шүүмжилсэн байна.


ОХУ-ын Төрийн Думын депутат Сергей Гаврилов Гүржийн парламентын спикерийн суудал дээр сууж байснаас үүдэн Гүржийн нийслэл Тбилист олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас эхэлсэн юм. Сергей Гавриловын яриаг сөрөг хүчний депутатууд эсэргүүцэж Оросын төлөөлөгчдийг хуралдааны танхимаас гарахыг шаарджээ. Харин С.Гаврилов гадаад орны парламентын тэргүүний суудал дээр сууснаа “урьсан болохоор нь” гэж тайлбарласныг “Коммерсантъ” хэвлэл нийтэлжээ. Тэр бас би Грек, Ливан улсуудын парламентын спикерийн суудал дээр сууж үг хэлж байсан гэсэн байна.
Гүржийн цагдаагийнхан жагсагчдын эсрэг хаймар сум, нулимс асгаруулагч хий ашигласнаас 52 хүн бэртэж гэмтжээ.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com