Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп намайг хүчиндсэн гэж сэтгүүлч Ж.Кэрролл мэдэгдлээ

Америкийн Elle сэтгүүлийн нийтлэлч сэтгүүлч Жин Кэрролл Америкийн өнөөгийн төрийн тэргүүн Дональд Трамп 1990-ээд онд өөрийг нь их дэлгүүрийн хувцас өмсдөг өрөөнд хүчиндсэн гэж мэдэгдсэн ч Д.Трамп түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй энэ бол зохиомол буруутгал гэсэн байна.
Кэрроллынхоор бол энэ үйл явдал 1995 оны сүүлч юм уу, 1996 оны эхээр болсон гээд үүнийгээ өөрийнхөө The New York Magazine-д хэвлүүлсэн номдоо тодорхой оруулсан гэжээ. Бүсгүй Д.Трамптай Нью-Йоркийн тансаг Bergdorf Goodman их дэлгүүрт уулзахад барилгын салбарын магнат түүнийг ашигтай зөвлөгөөг хөтөлдөг сэтгүүлч хэмээн танимгайрч, би ч түүнийг таньсан гэжээ.


Тэр үед 52 настай байсан Кэрроллд Трамп эмэгтэй хүнд зориулсан бэлэг хайж явна гээд дараа нь тэд дотно яриа өрнүүлэн хувцас солих өрөөнд хамт орсон гэнэ. Гэтэл 50 орчим настай Д.Трамп түүнийг барьж авч үнсээд хүчиндсэн гэнэ.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг няцаагаад “Би амьдралдаа энэ хүнтэй уулзаж байгаагүй, Тэр өөрийнхөө номыг борлуулахын тулд ийм зүйл ярьж байна. Түүний номыг уран сайхны зохиол худалдаалдаг тасагт худалдвал таарна” гэжээ.
Гэхдээ олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Ж.Кэрролл, Д.Трамп хоёрын хамт байгаа нэг зургийг олж нийтэлсэн байна. Д.Трампын анхны эхнэр Иван, Кэрроллын тэр үеийн нөхөртэй дөрвүүлээ 1987 онд NBC телевизийн үдэшлэг дээр байсан нь тэр гэнэ.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com