Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Н.Мадуро өөрийг нь огцруулах бүх нийтийн санал асуулга явуулж болох юм гэв

Өөрийг нь төрийн тэргүүнээс огцруулах талаар сөрөг хүчнийхэн хангалттай гарын үсэг цуглуулж чадах юм бол намайг огцруулах асуудлаар 2020 онд бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. “Ерөнхийлөгч Н.Мадурогийн бүрэн эрхийг цуцлах тухай бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар 2022 он нэгдүгээр сарын 10-наас гарын үсэг цуглуулж болно. Тэд иргэдийн гарын үсгийг гудамжнаас ч цуглуулж болно” гэж тэр мэдэгдсэнээ “Twitter” хуудсаараа шууд дамжуулжээ. Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сарын 10-нд тангараг өргөсөн түүний бүрэн эрхийн хугацаа 2025 онд дуусах юм. Иргэдийн “хангалттай олон” гарын үсэг цуглуулж чадах юм бол бүрэн эрхийн хугацааны дундуур бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг Үндсэн хууль олгоно гэж тэр хэлсэн байна.
Николас Мадурог тангаргаа өргөсний дараа 2019 оны нэгдүгээр сарын 21-нээс түүнийг эсэргүүцсэн өргөн олны хөдөлгөөн Венесуэль даяар өрнөсөн. Улмаар сөрөг хүчин олонх байдаг Үндэсний Ассамблейн тэргүүн Хуан Гуайдо өөрийгөө түр цагийн Ерөнхийлөгч гэж зарласан. АНУ тэргүүтэй барууны орнууд Х.Гуайдог төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Харин Николас Мадуро болохоор парламентын тэргүүнээ АНУ-ын утсан хүүхэлдэй гэж нэрлэсэн. Москва бүр Хуан Гуайдогийн “ерөнхийлөгчийн статус” хууль бус гэж мэдэгдсэн. Орос, Хятад, Турк, Куба зэрэг орнууд Н.Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж дэмжиж байгаа юм.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com