Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Трамп: Обамагийн үед АНУ нь Оросын өмнө сул дорой байсан

Гадаад бодлогын тавцан дээр явуулж байгаа бодлогынх нь ялалтын улмаас Оросыг “Их найм”-ын бүрэлдэхүүнээс хасч байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Цагаан ордны тэргүүн бас Барак Обамагийн засаг захиргаанд Дэд ерөнхийлөгч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болж байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг Москвад болох Их долоогийн уулзалтад урихгүй байхыг уриалжээ. Үүнийгээ тэрээр “The New York Times” сонинд Оросын тагнуулын алба “Талибан” хөдөлгөөнтэй холбоотой гэсэн нийтлэл гарсны дараа мэдэгдсэн байна. “Орос улс түүнийг болон Барак Обамаг засгийн эрхэнд байхад маш ихээр гутааж, тэгээд ч Б.Обама Оросыг “Их-8”-аас хасахыг хүсч байсан. АНУ тэгэхэд бүгдийн өмнө ялангуяа Оросын өмнө сул дорой байсан” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ.
Өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр Дональд Трамп ирэх есдүгээр сард АНУ-д болох “Их-7”-ийн дээд хэмжээний уулзалтад Орос, Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгосыг урьсан. “The New York Times” сонин Оросын цэргийн тагнуулынхан “Талибан” хөдөлгөөний зэвсэгт дайчдыг Афганистан дахь Америкийн цэргүүд рүү халдах юм бол шагнана гэж санал тавьж байсан гэсэн мэдээллийг Америкийн тусгай албаны тодорхой хүрээний эх сурвалжаас авснаа нийтэлсэн. Гэхдээ үүнд ямар нэг нотлох баримт байхгүй байгаа аж. АНУ-д суугаа Оросын Элчин сайдын яам үүний төлөө эсэргүүцлээ илэрхийлж Америкийн эрх баригчдаас энэ талаар тайлбар өгөхийг шаардсан. ОХУ-ын Гадаад хэргийн яам ч энэ мэдээллийг худал гэж нэрлэсэн.
Хэт даврагч “Талибан” хөдөлгөөн ч бас дараа нь Оросоос хэрэгсэл авч байсан нь худал гэж няцаажээ. Цагаан ордон ч “The New York Times”-ын мэдээллийг “Яг тодорхой биш” гээд тагнуулынхан юуг ч нотлоогүй гэжээ. АНУ-ын тэргүүн Дональд Трамп үүнийг “ээлжит захиалга” гээд хэн ч баталж нотлохгүй, Афганистан дахь Америкийн цэргүүд рүү “Оросууд довтолсон талаар” манай захиргааны ямар ч албан тушаалтан надад илтгэж байгаагүй гэсэн байна. Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн “Их-8” 1998-2014 онд ажиллаж байгаад Крымын эргэн тойрны асуудлаас болоод оролцогч орнууд Сочид болох дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж Оросгүйгээр Брюссельд уулзсанааар “Их-7” болж хувирсан. Улмаар барууны орнууд Оросыг Украины дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж Кремлийн эсрэг хориг тавьж эхэлсэн.

ЭХ СУРВАЛЖ : "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com