Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
А.Лукашенко: Беларус бол Оросын цорын ганц холбоотон

“Геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгаа өнөө үед Оросын цор ганц холбоотон нь Беларус улс болж үлдэж байна” гэж тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко “Беларусь-1” телевизээр ярихдаа мэдэгджээ. “Оросын хувьд цор ганц холбоотон нь Беларус улс л үлдлээ. Бид  Оросын байгалийн хийг Германы дараа худалдан авдаг хоёр дахь хэрэглэгч. Бид тэдний нефтийг асар ихээр боловсруулж байна. Мэдээж тэд Беларусийг эдийн засгийн хувьд ч, үүнээс илүүтэй улс төрийн хувьд алдахыг хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл Беларусыг алдах юм бол  Оросын дотоод бодлогод асар том цохилт болно” гэж А.Лукашенко хэлсэн байна. Ноён А.Лукашенко Оросын байгалийн хийн үнийг хямдруулах хэрэгтэй гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Беларусын Эрчим хүчний яам Оросын “Газпром”-д хандаж 2020 онд байгалийн хий авах талаар болон 2021 оны болзлын талаар хэлэлцье гэсэн санал тавьж байсан. Харин “Газпром” болохоор Беларусь өрөө төлсөн нөхцөлд хэлэлцээр хийнэ гэж хариулжээ. Минск болохоор Оросын компанид өргүй гээд байгаа. Александр Лукашенко ч Оросын байгалийн хийг худалдан авахаас өөр хувилбар олж болох юм гэж энэ сарын 16-нд мэдэгдэж байсан юм. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com