Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Австрийн нийслэлд туркууд курдуудтэй мөргөлдлөө

Австрийн нийслэл Венад фашистын эсрэг хөдөлгөөнийхөнтэй хамтарсан курдуудийн жагсаал Туркийн өнөөгийн удирдлагын бодлогыг эсэргүүцэн дөрөв дэх өдрөө жагсаал цуглаан хийж байна. Улмаар тэднийг Туркийн залуус эсэргүүцэн өөр хоорондоо  мөргөлдсөний улмаас харилцан салют шидэлцжээ. Үүний улмаас хэв журам сахиулж байсан цагдаагийн таван ажилтан түлэгдэж, нэг ажилтан мөрөндөө шархадлаа гэж Австрийн цагдаагийн газар бямба гарагт мэдээллээ. Фаворитен дүүрэгт жагсч эсэргүүцлээ илэрхийлж байгаа курдууд болон зүүний идэвхтнүүдийн жагсаалыг Туркийн түрэмгий залуус тараахыг оролдсоноос энэ бүхэн үүдсэн байна. Цагдаагийнхан мөргөлдөөнийг тарааж зохицуулахаар очсон ч тэд хууль сахиулагчид руу  пиротехникийн хэрэгсэл, шил лонх шидэлжээ. Энэ бүхний улмаас цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн усан буу ашиглаж, нисдэг тэргээр эргүүл хийж байна. Зургадугаар сарын 25-нд бас Туркийн түрэмгий залуучууд хууль сахиулагчид руу чулуу шидэлснээс болоод цагдаагийн хоёр ажилтан, цагдаагийн албаны нохой бэртэж гэмтсэн. Курдууд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, туркийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн Вена хотын Фаворитен дүүрэгт тайван жагсаал хийснийг туркууд тараахаар хүч хэрэглэж эхэлснээр энэ сөргөлдөөн эхэлсэн байна. Туркийн  зэрлэг залуус, хэт үндсэрхэг “Саарал чоно” бүлэглэлийнхэн жагсагчдыг гутаан доромжилж жагсаалыг нь тараахыг оролдож эхэлжээ. Пүрэв гаргаас курдийн жагсагчдыг фашизмыг эсэргүүцэгчид, зүүний байгууллагууд дэмжиж нийлсэн байна. Туркийн залуус эхлээд жагсагчид руу чулуу шил шидэлж байснаа эцэст нь пиротехник, шатаагч шидлэн дайрчээ. Угсаатны бүлэглэлийн хоорондох энэ мөргөлдөөнийг Австрийн эрх баригчид, улс төрийн хүрээнийхэн хэлэлцэж эхлээд байна. 

ЭХ СУРВАЛЖ :"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com