Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орос Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгын 95 хувийг тоолоод байна

Орост болж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгад иргэдийн 77.75 хувь оролцсоны саналын хуудасны 95 хувийг тоолоход Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санал өгсөн хүний 21.45 хувь нь эсэргүүцсэн байна гэж Сонгуулийн төв комисс урьдчилан мэдээлжээ.
Холбооны өмнөд тойрогт хамгийн өндөр буюу иргэдийн 75.6 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа бол 24 хувь нь ч эсрэг санал өгчээ. Судлаачдын үзэж байгаагаар бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа хүмүүсийн хувь одоохондоо өндөр байгаа гэнэ.
Харин Германы нийслэл Берлинд байгуулсан санал хураах байранд 2700 орчим хүн ирж саналаа өгсний 67 хувь нь ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын эсрэг саналаа өгсөн байна гэж Элчин сайдын яаман дахь сэтгүүлчид мэдээлжээ.


ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулга зургадугаар сарын 25-наас эхэлсэн. Иргэд оршин суугаа газартаа байгуулсан санал хураах байранд очиж саналаа өгөх бол Москва, Нижегород мужуудад онлайн хэлбэрээр саналаа өгч байгаа юм. Санал асуулга долдугаар сарын 1-ний 21:00 цагт дуусчээ. Оросын хамгийн баруун цэг Калининград муж санал авах байр хамгийн сүүлд хаагдах сүүлийн бүс болж байна. Сонгуулийн төв комиссын дарга Элла Панфилова санал асуулгын ирцийг “хангалттай” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com