Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Тусгаар тогтнолын өдөрт зориулсан нисэх парад Вашингтонд боллоо

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулсан нисэхийн парад Америкийн нийслэл Вашингтон хотод боллоо гэж USA Today мэдээлсэн байна. “Америкийн салют – 2020” нэртэй энэ арга хэмжээний үеэр Цагаан Ордны дээгүүр Америкийн цэргийн нисэх хүчний нисэх онгоц, нисдэг тэргүүд жагсаалаар нисч өнгөрчээ.
Нисэх парад америк, дэлхий даяар Air Force One хэмээн нэрийддэг Ерөнхийлөгчийн “номер нэг онгоц”-оор эхэлж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Түүнийг үг хэлж дууссаны дараагаар нисэх парад үргэлжилж Америкийн түүхийн бүхий л үеийн цэргийн нисэх онгоцууд, Дэлхийн хоёрдугаар дайны үеийнхээс эхлээд өнөөгийн орчин үеийн шилдэг онгоцууд нисчээ. Энд Douglas DC-3 онгоц, P-51 Mustang сөнөөгч, B-17 Flying Fortress бөмбөгдөгч, 1945 онд Японд цөмийн бөмбөг хаясан B-29 Superfortress бөмбөгдөгч онгоцууд нисч өнгөрсөн байна. Мөн Солонгосын болон Вьетнамын дайны тэнгэрт үүрэг гүйцэтгэж явсан В-52 болон бсуад онгоцууд ч оролцсон байна.


Эдгээрээс гадна байлдааны Black Hawk, Apache нисдэг тэрэг, F-22 Raptor, F-35 Lightning сөнөөгч онгоцууд, стратегийн бөмбөгдөгч В-1 онгоцууд ниссэн парадын дараа баярын салют бууджээ.
Долдугаар сарын 4-нд АНУ-ын иргэд Тусгаар тогтнолын өдрөө 244 дэх удаагаа тэмдэглэж байгаа юм. Энэ өдөр айл өрх бүр гэрийнхээ гадаа АНУ-ын төрийн далбаа мандуулж, салют буудуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд африк гаралтай залуу Жорж Флойдын амийг тавдугаар сарын сүүлчээр цагдаагийн ажилтнууд хөнөөснөөс үүдэн америкийн хотуудад өнгөт арьстнуудын эсрэг цагдаагийн ажилтнуудын үйлдэж байгаа хүчирхийлэл, тэгш бус байлыг эсэргүүцсэн тэмцэл өрнөж байгаа үед Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com