Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украины флот Оростой байлдахад бэлтгэж байна

Украины тэнгисийн цэргийн хүчин Оростой бүрэн хэмжээний дайн хийхэд бэлтгэж байна гэж флотын командлагч контр-адмирал Алексей Неижпапа “Думская” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Украины ерөнхий командлагчийн хэлж байгаагаар бол Крымыг эргүүлэн авах, ер нь Оростой хийх дайнд бэлтгэж байгаа юм байна. “Манайх цэрэг энгийн иргэдийн асар их хохирол амсах нь гарцаагүй” гэж Неижпапа хэлжээ. Түүний хэлж байгаагаар бол Крым дэх Днепровын усыг чөлөөлөх зорилгоор Херсон мужаар Оросын арми руу дайрах юм байна.
“Манай цэрэг ийм ажиллагаанд бэлтгэж байна. Бүх төлөвлөгөөгөө задлаад яахав, гэхдээ захаас нь дурдвал пуужингийн “Нептун” комплексоор Украины нутгаас Севастополийн зүг гал нээнэ. Тэгээд яахыг харна даа” гэж Неижпапа мэдэгджээ.


Байлдааны ажиллагаа эхлэх дохио нь Крымын хойг дээр Оросууд Умард-Крымын суваг нээх оролдлого болно гэж контр-адмирал онцолсон байна. Украин улс өмнө нь Крымын цэвэр усны 85 хувийг Умард-Крымын сувгаар дамжуулан Днепр мөрнөөс хангадаг байсан юм. Харин Крымыг Орост нэгдсэний дараанаас энэ сувгаа бүрэн хаасан юм.
Украины улстөрчид Оросууд Умард-Крымын сувгийг эзлэх гэж байна хэмээн ус өгөхөө сэргээхээс татгалзсаар өнөө хүрч байгаа юм.
Нөгөө талаар Украины тэнгисийн цэргийн хүчин сүүлийн жилүүдэд багагүй асуудалтай байгаа. Хуучин хөлгүүд нь жагсаалаас гарч байхад шинэ хөлгүүдэд нь сэлбэг хэрэгсэл дутагдаж байгаа. Гэлээ ч Киев гадаадын хөлөг худалдан авсаар байна. Өнгөрөгч оны есдүгээр сар гэхэд л АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Киевт 1988 онд барьсан эргүүлийн хоёр Drummond (WPB-1323), Cushing (WPB-1321) хөлөг шилжүүлэн өгсөн.
АНУ бас Украины тэнгисийн цэргийн хүчинд энэ загварын эргүүлийн хоёр хөлөг шилжүүлэн өгөх гэж байна хэмээн мэдээлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com