Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сэтгүүлч Хашоггиг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэлжээ

АНУ-д байнга оршин суудаг, Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггиг 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Стамбул дахь Саудын Арабын консулын газарт хөнөөсөн хэргийн шүүх хурал Стамбул хотноо эхэллээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар бол түүний амь насыг хөнөөхөөр Саудын Арабаас тусгай албаныхан зориуд ирсэн гэнэ.
Стамбулын прокурорын газар энэ хэрэгт Саудын Арабын тагнуулын газрын даргын орлогч, хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх байсан хан хүүгийн ойрын Мухаммед бин Салман Сауд аль-Кахтаниг буруутгаж байна. Өөр бас 18 хүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа юм.
Хэрэв энэ хүн энэ хэрэгт буруутай нь нотлогдвол бүх насаар нь хорих ял онооно. Гэхдээ одоогоор буруутай гэж байгаа хүмүүсээс хэн нь ч шүүх хуралд ирээгүй болохоор яг ийм ял оноож эдлүүлэх магадлал багатай юм.


Саудын арабын эрх баригчид эхлээд Стамбулын консулын газарт ороод эргэж гарч ирээгүй сэтгүүлчийн хувь заяаны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан ч дараа нь прокурорын газраас нь консулын газар зодоон болж сэтгүүлч амиа алдсан гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоолоо гэж мэдэгдсэн юм.
Үүний дараагаар Саудын Арабт нууц шүүх ажиллагаа болж таван хүнд цаазаар авах ял, гурван хүнд хорих ял оноосон. Шүүх хурлын үйл явц болоод ялыг эдлүүлсэн эсэх нь өнөө болтол тодорхойгүй байгаа.
НҮБ-ын тусгай илтгэгч Агнес Калламар мөрдөн шалгалтынхаа дүнд сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг Саудын Арабынэ удирдлага, ялангуяа хан хүү Мухаммедын оролцоотой талаар хангалттай баримт байна гэж бичжээ.
Стамбулд болж байгаа энэ шүүх хуралд ямар гэрчүүд оролцож юу, юу тодорхой болохыг урьдчилан таамаглахад хэцүү байна. Сэтгүүлч Жамал Хашоггиг хөнөөсөн хэргийн дараа АНУ Саудын Арабын өндөр албаны хэд хэдэн хүний эсрэг хориг тавьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com