Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-тай хэлэлцээр хийхээс БНАСАУ татгалзлаа

Пеньян Вашингтонтой хэлэлцээрийн ширээнд суух бодолгүй байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ хариуцсан газрын дарга Квон Чон Гын мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг мягмар гарагт дамжуулсан байна.
Үүний өмнө тус улсын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Цой Сон Хи бас АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтын тухай асуудлаар Пеньян америкийн талтай хэлэлцээр хийх шаардлагагүй гэж мэдэгдэж байсан юм.
“Амиа боддог зарим нь БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогчийн мэдэгдлийн араас, буулт хийх нь зүйтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Дахиад онцлон мэдэгдье, бид АНУ-тай нэг ширээнд суух бодолгүй байна” гэж Квон Чон Гын мэдэгджээ.


Тэрээр Өмнөд Солонгосын зүгээс “БНАСАУ болон АНУ-ын хэлэлцээрт зуучлах хүчин чармайлтаа өөрчлөхгүй” гэж мэдэгдсэний хариуд ингэж мэдэгдээд “энэ үйлдэл нь харин ч солонгос хоорондын харилцаанд хор болж улам муутгаж байна” гэсэн байна. АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 18-нд Сингапурт болж Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын тэргүүн Дональд Трамп нар хамтарсан тунхагт гарын үсэг зурсан. Энэ тунхгаар Пеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн бол Вашингтон тус улсын аюулгүй байдалд баталгаа өгнө гэсэн юм. Харамсалтай нь үүний дараа Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалт амжилтгүй өндөрлөсөн. Хоёр орны тэргүүн дараа нь хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс дэх Панмунжонд 2019 оны зургадугаар сарын 30-нд товч уулзахдаа хэлэлцээрээ ажлын түвшинд үргэлжлүүлэхээр тохиролцсон юм. Харин Стокгольмд болсон ажлын хэсгийн уулзалт амжилтгүй болж Солоносын төлөөлөгчид америкийн төлөөлөгчдийг өөрсдийнхөөрөө зүтгэж байна гээд уулзалтыг орхин гарсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com