Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятад зэвсгийн худалдааны тухай гэрээнд нэгдэж байгаагаа илэрхийллээ

НҮБ-ын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч Жан Зюнь БНХАУ Зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнд нэгдэж байгаа тухай баримт бичгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришт гардуулж өглөө гэж мэдэгдсэнийг Синьхуа агентлаг дамжууллаа.
Хятад улс Зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээнд нэгдэж байгаа нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд БНХАУ зэвсгийн худалдаанд хяналт тавихад идэвхтэй оролцох бас нэг том алхам болж байна гэж Жан Зюнь тэмдэглэжээ.
Хятадын төлөөлөгч бас дэлхий дахины асуудлын эх сурвалж нь ганцхан талаас болж байгаа гэж онцолсон байна. Жан Зюнь АНУ-ыг шууд нэрлээгүй ч тухайн нэг орон зэвсэглэлд хяналт тавих олон улсын гэрээнээс гарч олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж, “нэг талын бодлого, айлган сүрдүүлэх ажиллагаа явуулж байна” гэсэн байна.
Энэ бол дэлхий дахины стратегийн тэнцвэр, тогтвортой байдалд тодорхойгүй нөхцөл үүсгэж дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийдэх шгэсэн бүхий л орны хамтын хүчин чармайлтыг ноцтой эвдэж байгаа хэрэг” гэж тэр үгээ төгсгөжээ.


2014 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс хүчин төгөлдөр болон хэрэгжиж байгаа Зэвсгийн худалдааны тухай гэрээнд нэгдсэн орнуудын 107 дахь нь Хятад болж байна.
Зэвсгийн худалдааны тухай энэ гэрээгээр танк, байлдааны хуягт машин, том калибрын артиллерийн зэвсэг, байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, цэргийн хөлөг онгоц, пуужин, пуужингийн харвах суурь, буудлагын зэвсэг, хөнгөн зэвсэглэлийн худалдааны эргэлтэд хяналт тавьдаг юм.
АНУ энэ гэрээнд Барак Обамагийн засаглалын үед гарын үсэг зурсан ч өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп энэ гэрээнээс гарч байгаагаа 2019 оны дөрөвдүгээр сард мэдэгдээд байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com