Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Меркель Европын холбоог Герман тэргүүлэх үеийн зорилтыг тодорхойлов

Европын холбооны зөвлөлийг Герман улс түр зуур тэргүүлэх үед ойрын хугацаанд европын эдийн засгийг сэргээх төлөө төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэг дээр Европын холбоо өөрийн байр сууриа хадгалах баталгааг хангаж ажиллах болно гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна. Тэрээр лхагва гарагт Европарламентад ойрын хагас жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулахдаа ийн хэлжээ.
“Герман улс Европын холбоог даргалах үеийн гол зорилт нь хямралаас гаргахын тулд европын нэгдлийг бэхжүүлэх явдал. Бид Европын ойрын үед тогтвортой байлгах төдийгүй, Европыг өөртөө итгэлтэй, алсын хараатай, шинэ дэвшилд тэмүүлсэн, олон улсын тавцанд өөрийн байр сууриа хадгалсан байлгахыг хүсч байна” гэж германы канцлер тэмдэглэсэн байна.
Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд европын эдийн засгийг сэргээхийн тулд 500 тэрбум еврогийн сан байгуулъя гэсэн герман, францын хамтын саналыг ажил болгох ёстой. “Бидний зорилт бол ойрын хугацаанд зөвшилцөлд хүрэх, бид цаг алдаж болохгүй. Бүх чиглэлд зөвшилцөлд хүрэх ёстой” гэж Меркель хэлжээ.
Герман улс энэ долдугаар сарын 1-нээс эхлээд хагас жилийн хугацаанд Европын холбооны зөвлөлийг даргалах юм. Холбоог даргалагч нь хагас жилийн хугацаанд Европын холбооны тэргүүн байж өдөр тутмын тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг юм. Холбоог даргалах Германы хөтөлбөр нь коронавирусын цар тахалтай тэмцэх, үр дагаврыг арилгах, хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, цаашдын стратеги төлөвөө тодорхойлох явдал гэнэ. Мөн байгаль хамгаалах, эдийн засагт ногоон технологийг хэвшил болгох, “тоон тусгаар тогтнолын үндэс” тоон эдийн засаг төлөвшүүлэх явдал гэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com