Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Донбассыг өөртөө нэгтгэх саналын талаар Кремль огт юу ч мэдээгүй гэв

Өөрсдийгөө Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс гэгчийг “оросын талд нэгдэх алхам” гэгчийн талаар ямар ч мэдээлэл аваагүй, байхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Украины зүүн өмнөд нутагт нөхцөл байдал тогтворжоогүй байгаа болохоор Москва тэндхийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа гэнэ. Донецкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд гэж өөрийгөө нэрлэсэн, сайн дурын холбооны тэргүүн Александр Бородай саяхан өөрийгөө тунхагласан бүгд найрамдах улс ойрын үед Оросын бүрэлдхүүнд зөвхөн де-факто төдий биш бүр де-юре статусаар орно гэж мэдэгдсэн юм.
Харин Дмитрий Песков “Оросын бүрэлдхүүнд орно гэсэн тухайд надад ямар ч мэдээлэл алга, энэ талаар би юу ч мэдэхгүй байна” гэж даваа гарагт хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээрээ хэлжээ. Түүнийхээр бол украины зүүн өмнөд нутагт нөхцөл байдал тогтворжих хүртэл хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлаа Москва үргэлжлүүлсээр байх гэнэ.
Песков бас Донецк, Луганскийн бүгд найрамдах улсын олон иргэн ОХУ-ын иргэншилтэй байгаа гэдгийг онцолсон байна. “Үнэхээр Украины зүүн өмнөд нутагт өөрийгөө тунхагласан энэ улсуудын олон иргэн Оросын иргэншил авсан. Тэд ОХУ-ын иргэн. Бид энэ хүмүүсийг өөрийн нь эх орон сүйрүүүлж амь насанд нь аюултай болсон болохоор бид энэ хүмүүст хүмүүнлэгийн үүднээс оросын иргэншил олгосон юм” гэж Дмитрий Песков хэлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харин олон улсын тавцан дээр хэн ч Украинаас юу ч шаардах , ялангуяа “Донбассын тусгай статусын “ талаар хууль гарах асуудлаар юу ч шаардах ёсгүй гэж мэдэгдсэн.Берлинд болсон хэлэлцээр дээр оросын төлөөлөгчид Киевээс украины Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө долдугаар сарын 6-ны дотор гаргаж ирүүлэхийг шаардаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com