БНАСАУ-ын нутаг дэвсгэрт, өмнө нь мэдэгдээгүй байсан ямар нэгэн цөмийн шинэ байгууламж ажиллаж байна гэж Вермонт муж дахь Миддлберийн коллежийн дэргэдэн Олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид мэдэгдсэнийг CNN телевиз дамжууллаа. Америкийн Planet Labs компанийн хиймэл дагуулаас Умард Солонгосын нийслэл Пеньяны ойролцоох газруудыг буулгасан зэргийг шинжилж байгаад мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Нийслэл Пеньянаас холгүй орших багавтар сууринд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой байж болох ямар нэгэн байгууламж байгааг шинжээчид ажигласан байна.
Шинжээчдийн хэлж байгаагаар бол тэр байгууламж нь “Умард Солонгосын цөмийн бусад байгууламж”-тай төстэй байгаа нь анхаарал татсан гэнэ. Мөн тэр байгууламжийн эргэн тойронд хамгаалалтын гэж болохоор байгууламж байсан гэж CNN телевизинй эх сурвалж хэлжээ. Америкийн судлаачид бас энэ байгууллагын ажилтнуудын суудаг байж болох байрууд, газны хүмүүсээс нууцалсан ажиллагаа явуулдаг газар доорх байр байна гэж үзэж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад өөрийн цөмийн бүхий л байгууламжаа устгана гэж амлаж байсан юм.