Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ, Францын төлөөлөгчид Орос, хятадын цөмийн зэвсгийн талаар ярилцлаа

Францаас Вашингтонд суугаа Элчин сайд Филипп Этьенн, АНУ-ын Ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих тусгай төлөөлөгч Маршалл Биллингслитэй уулзаж Орос, Хятадын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцаж байр сууриа илэрхийлсэн байна. Энэ тухай Биллингсли твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
“Орос, Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар Филипп Этьеннтэй маш ажил хэрэгчээр ярилцлаа. Бид зэвсэглэлд хяналт тавих талаар Франц улстай болон НАТО-гийн бүх холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байна” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Биллингсли үүний өмнө Хятад улс цөмийн зэвсэг хорогдуулах Орос-Америкийн хэлэлцээрт нэгдэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Тусгай төлөөлөгчийн хэлж байгаагаар бол Хятадын коммунист нам сайн сэтгэл гарган энэ хэлэлцээрт нэгдэх юм бол дэлхий дахины аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэнэ.
Харин Хятад улс энэ хэлэлцээрт нэгэдхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв АНУ өөрийн цөмийн зэвсгийн тоог өнөөгийн Хятадад байгаа зэвсгийн хэмжээнд хүртэл бууруулах юм бол БНХАУ энэ хэлэлцээрт нэгдэх болно гэж Хятадын Зэвсэглэлд хяналт тавих газрын захирал Фу Цун энэ долдугаар сарын 8-нд мэдэгдсэн юм. “Үнэндээ энэ боломжгүй зүйл гэдгийг бид ойлгож байна” гэж Хятадын дипломатч хэлжээ.
Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай Орос, АНУ-ын хэлэлцээрийн үйлчлэх хугацаа ирэх 2021 оны хоёрдугаар сард дуусах юм. Энэ хэлэлцээрийг сунгахад бэлэн байгаагаа Москва удаа дараа илэрхийлж байгаа ч Вашингтон байр сууриа тодорхой болголгүй өнөөг хүрч байгаа юм. АНУ төрөл бүрийн мэдэгдэл хийж байгаагийн дотор хэлэлцээрт Хятадыг оролцуулах санал байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com