Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын холбооны шоронд 17 жилийн түүхэнд анх удаа гэмт хэрэгтнийг цаазаллаа

Цаазаар авах ялыг АНУ-ын хэд хэдэн мужид хэрэглэсээр байгаа бол Холбооны шүүхээс энэ ялыг хэрэглэлгүй 17 жил өнгөрсний хойно сая 47 настай, үндэсний үзэлт Даниэл Льюис Лиг цаазаар авсан байна. Түүнийг 1996 онд дээрэмдэх зорилгоор нэг гэр бүлийн гурван хүний амийг хөнөөж цогцсыг нь нууранд живүүлсэн хэрэгт буруутгажээ.
Цаазаар авах ялыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч тойргийн шүүх үүнийг нь хойшлуулсан гэнэ. Льюис Лигийн гарт хөнөөгдсөн талийгаачдын гэр бүлийнхэн түүнийг бүх насаар нь хорих хэрэгтэй гэж байсан ч Дээд шүүх саяхан ялын дээд хэмжээ цаазаар авах ялыг гүйцэтгэх нь зүйтэй гэсэн тогтоол гаргажээ. Цаазын ял гүйцэтгэхэд Дэниэл Льюис Ли “Би үүнийг хийгээгүй. Би амьдралдаа олон алдаа гаргаж байсан ч алуурчин биш. Та нар ямар ч буруугүй хүнийг алж байна” гэжээ.


АНУ-ын дээд шүүх цаазаар авах ялыг сэргээсэн 1976 оноос хойш Америкийн шоронгуудад 1500 орчим ялтныг цаазалсан юм байна. Тэдний ердөө гурвыг нь л холбооны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэжээ. Холбооны шүүхийн шийдвэрээр хамгийн сүүлд 2003 онд нэг гэмт хэрэгтнийг цаазалсан юм байна.
АНУ-ын 50 мужийн 17, Колумба тойрогт цаазын ял хэрэглэдэггүй, бусад мужуудад цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч тун ховор гэнэ. Нийт цаазаар авах ялын талаас илүү хувийг Техас, Оклахома, Аризона, Миссури, Алабама, Флорида, Виржини гэсэн долоон мужид гүйцэтгэжээ. Одоо АНУ-ын холбооны шоронд цаазаар авах ялаа хүлээж байгаа 62 хоригдол байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com