Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Илон Маск дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалтад анх удаагаа орлоо

Америкийн Tesla, SpaceX компанийн тэргүүн бизнесмэн Илон Маск манай гаргийн хамгийн баян 10 хүний жагсаалтад анх удаагаа орж ирлээ гэж Forbes сэтгүүл лхагва гарагт сайтаараа мэдээллээ.
Хэвлэлд бичсэнээр бол Илон Маскийн хөрөнгө өнөөдөр 70,8 тэрбум ам.доллар байгаа гэнэ. Маскийн хөрөнгө ингэж нэмэгдсэнийг Forbes сэтгүүл сүүлийн үед Tesla-гийн хувьцааны үнэ огцом өссөнтэй холбоотой гэж тайлбарласан байна. NASDAQ, электрон бирж дээр Tesla-гийн нэгж хувьцаа гуравдугаар сарын дунд гэхэд 400 ам.долараар үнэлэгдэж байсан бол өнгөрөгч лхагва гаргийн арилжаа дуусахад 1541 ам.доллар болж өссөн байжээ.


Ингээд Илон Маск манай гаргийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад наймдугаарт бичигдэж байгаа бол есдүгээрт Энэтхэгийн Reliance Industries холдингийн эзэн Мукеш Амбани 68.5 тэрбумаар, аравдугаарт Google-ийг үндэслэгч Ларри Пейж 67.7 тэрбумын хөрөнгөөрөө жагсчээ.
Ер нь энэ жагсаалтад Microsoft-ын удирдагч байсан Стив Балмер 71.2 тэрбум, хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway сангийн эзэн Уоррен Баффет 72 тэрбум, Oracle корпорацийн үндэслэгчдийн нэг Ларри Эллисон 72,9 тэрбум, Facebook-ийн Марк Цукерберг 88.4 тэрбумын хөрөнгөөрөө орж байгаа бол эхний гуравт Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс 112.4 тэрбум, Францын LVMH (Louis Vuitton Moet Hennessy)-ийн ерөнхий захирал Бернар Арно 113,4 тэрбум, Amazon корпорацийн тэргүүн Жефф Безос 178.9 тэрбумын хөрөнгөөрөө орж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com