Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Boeing 737 MAX-ийн дутагдлын талаар 400 гаруй нисгэгч гомдол гаргажээ

“737 MAX” онгоцонд “Урьд өмнө тохиолдож байгаагүй нууцлаг гэмтэл байна” хэмээн 400 гаруй нисгэгч Boeing компанийн эсрэг гомдол гаргалаа хэмээн Австралийн ABC телевиз шүүхийн баримт бичгийг үндэслэн мэдээлсэн байна.
Компани 737 МАХ онгоцоо нислэгт бэлтгэж байгаа үед нисгэгчид энэ онгоцны олон удаагийн ослоос болж агаарын тээврийн олон компани энэ загварыг ашиглахаа больж, сэтгэлзүйн дарамттай байгаа учраас нисгэгчид ийм гомдол гаргасан гэж телевиз мэдээлжээ. Баримт бичигт өгүүлснээр бол нисгэгчид “МАХ-ыг угсрахдаа үл мэдэгдэх нууцлаг гэмтэл үлдээснээс энэ загварын хоёр ч онгоц осолдож, үүнээс болж дэлхий даяараа энэ онгоцыг ашиглахаа зогсооход хүрсэн” гэж нэхэмжлэлдээ өгүүлсэн гэж АВС телевизийн мэдээлэлд өгүүлжээ.
Энэ хэргийг 2019 оны аравдугаар сарын 21-нд Чикаго хотын шүүхэд хэлэлцэх юм байна.


Энэ оны гуравдугаар сард агаарын тээврийн Ethiopian Airlines компанийн 157 зорчигчтой Boeing 737 МАХ онгоц Эфиопын Дэбрэ-Зэйт хотоос холгүй осолдсон бол 2018 оны арваннэгдүгээр сард Индонезийн Lion Air компанийн ийм онгоц бас осолдсон юм.
Энэ ослуудын дараа 20 орон энэ загварын онгоцыг өөрийн нутгаар нисэхийг хориглосон бол агаарын тээврийн олон компани Boeing 737 МАХ 8 онгоц ашиглахаа зогсоогоод байгаа юм.
АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар энэ загварын онгоц ашиглахыг бас хориглосон.
Мөрдөн шалгах явцад нислэгийн үйлдэл хийх системийн ажиллагаанд алдаа гарсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ч Boeing компани энэ алдааг засах, нисгэгчдийг сургах хөтөлбөрөө шинэчлэхээр ажиллаж байгаа гэж мэдээлж байна. Boeing 737 MAX онгоцыг хэзээ турших өдрийг товлоогүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com