ОХУ-ын Ерөнхийлөгч, Дээд ерөнхий командлагч Владимир Путины тушаалаар Агаарын десантын цэрэг, Умард болон Номхон далайн флотын тэнгисийн явган цэрэг, төвийн зарим нэгтгэл, цэргийн Өмнөд болон Баруун тойргийн бүлэглэлийг гэнэт сургуулилтад оруулан шалгалаа гэж ОРосын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу баасан гарагт мэдээллээ.
“ОХУ-ын Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн тушаалаар Агаарын десантын цэрэг, Умард болон Номхон далайн флотын тэнгисийн явган цэрэг, төвийн зарим нэгтгэл, цэргийн Өмнөд болон Баруун тойргийн бүлэглэлийн бэлэн байдалд урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн шалгалт хийлээ” гэж Шойгу Батлан хамгаалхын удирдлагын үндэсний төвд удмирдах бүрэлдхүүний зөвлөлдөөн дээр мэдэгджээ.
Сайдын хэлснээр бол энэ арга хэмжээг террорист аюул заналдхийлсээр байгаа Оросын баруун өмнөд хил дээр цэргийн аюулгүй байдлыг хангах, ирэх есдүгээр сард болох цэргийн команд-штабын “Кавказ-2020” сургуулилтад бэлтгэх хүрээнд авч хэрэгжүүлсэн байна.
Дээд ерөнхий командлагчийн тавьсан зорилтыг биелүүлэхийн тулд Шойгу ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабт цэргийн бүхий л үйл ажиллагаа, хөдөлгөөнд хяналт тавьж ажилласан байна. Үүний тулд цэрэг хүчний удирдлагуудад хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллажээ. Цэргийн анги нэгтгэл, бүлэглэлийн удирдлагуудад Батлан хамгаалах яамны орлогчид хяналт тавьж ажиллаж. Цэргийн анги нэгтгэлүүдийн сургуулилт, байлдааны даалгаварын бэлтгэл, биелэлтийг хангахад зэвсэгт хүчний бүхий л төрөл мэргэжлийн анги нэгтгэл, бүлэглэл, цэргийн тойргийн удирдлагууд бүхийл чармайлтаа гаргаж ажилласан гэж энд тэмдэглжээ.
Сургуулилтад оролцогсод
Энэ удаагийн бэлэн байдлын шалгалт, сургуулилтад нийт 150 орчим мянган цэрэг, 26 мянган нэгж техник, 414 нисэх аппарат, 106 хөлөг онгоц оролцжээ.
“Шалгалтын явцад цэргийн тактикинй түвшний 56 сургуулилт, сургуулийн 35 полигон, талбай, Хар тэнгисийн болон Каспийн тэнгисийн бүс дэх 17 талбайд боллоо. Шалгалт, сургуулилтад нийт 149 мянга 755 хүн, 26 мянга 820 нэгж цэргийн техник, 414 онгоц, нисдэг тэрэг, 106 хөлөг онгоц оролцлоо” гэж Шойгу хэлсэн байна.
Сургуулилтын явцад байлдааны бэлэн байдлыг хангах хяналтын ажиллагаа явуулсан байна.
“Энэ сургуулилтын үеэр цэргийн анги нэгтгэл, бүлэглэл нь стратегийн “Кавказ-2020” хээрийн сургуульд бэлтгэх үнэлгээг тодорхойллоо” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд онцлон тэмдэглэсэн байна.
Аюулгүй байдлын арга хэмжээ
Шалгалт сургуулилтын явцад цэргийн албан хаагчдын эрүл мэнд, авулгүй байдлыг хангахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан гэж сайд тэмдэглэжээ. “Шалгалт сургуулилтын үед бие бүрэлдхүүний эрүүл мэндийг хамгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллалаа” гэж тэр хэлсэн байна. “Сургуулилтын бүхийл шатанд аюулгүй байдал, зэвсэг галт хэрэгслийн бүхий л шаардлагыг хатуу хянаж, аюул осол гаргахгүй байх, улсны өмчийг хамгаалах, байгаль орчин аюул хохирол учруулахгүй байх арга хэмжээ авч ажилласан” гэжээ.
ОРОСЫН ЦЭРГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАСАН ТАЛААР НАТО ТАЙЛБАРЛАВ
ОХУ цэргийнхээ байлдааны бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийсэн талаар НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску “энэ бол тус улс ил тод байдлаас зайлсхийж байгаа хэрэг” гэсэн байна. “Орос улс ил тод байдлаас зайлсхийхийн тулд сиймхийг ямагт ашиглаж байна. Бүр хүйтэн дайны үеэс л Орос улс цэргийн хөдөлгөөн сургуулилтын талаар хяналт тавьж байх тухай Европын авулгүй байдлыг хангах байгууллагын Венийн баримт бичгийг мөрдөхгүйгээр өөрийн цэргийн сургуулилтын талаар мэдээлэхгүй явж ирсэн. Энэ бүхнийг НАТО-гийн холбоотнууд байнга ажиглаж байгаа” гэж хатагтай Лунгеску Twitter хуудсандаа бичжээ.