Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Америкчуудын ихэнх нь Байденийг ерөнхийлөгч болоосой гэж байна

АНУ-д коронавирусийн халдварын тархалт ноцтой байгаад сэтгэл зовниж байгаа америкчууд өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп халдварын тархалтыг зогсоож чадаагүй, ийм болохоор түүний өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг төрийн тэргүүн болоосой гэж хүсч байна.
Энэ сарын 12-ноос 15-ны хооронд Fox News телевизээс телефон утсаар авсан санал асуулгаар иргэд ингэж хариуцлжээ.
Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 49 хувь нь Байденыг дэмжиж байгагаа илэрхийлсэн бол Трамдыг 41 хувь нь дэмжиж байгаа гэж хариулсан байна. Хоёр нэр дэвшигчийн аль нь ч 50 хувийн босгыг давж чадалгүй, үлдэх 10 хувь нь хэнийг нь дэмжихээ тодорхойлж чадаагүй байна гэжээ.


Трампыг эрчүүдээс таван хувийн илүү дэмжлэг авсан бол харин эмэгтэйчүүдээс Байденыг дэмжиж байгаа гэж 19 хувь илүү санал өгсөн байна. Мөн Байденыг өнгөт арьстан, латин америк гаралтайчууд 1980 оноос 2020 оны хооронд төрөгсөд илүүтэй дэмжиж байгаа гэнэ. Тэд Байдены төлөө Трампаас долоон хувь илүү санал өгчээ.
Ирээдүйн ерөнхийлөгчид ямар чанар илүү байх ёстой вэ гэдэг дээр оюун ухаан, эрүүл сэтгэлгээ гэсэн бол Трампад ийм чанар байгаа гэж санал асуулгад оролцогсдын талаас бага хувь нь үзсэн байна. Харин тэдний 56 хувь нь Байденд ийм чанар байгаа гэсэн бол Трампад ийм чанар байгаа гэж ердөө 36 хувь нь л үзжээ. Бүхэлд нь авч үзвэл Дональд Трампыг дахин сонгоно гэсэн иргэдийн хувь өнгөрөгч хоёрдугаар сард 56 хувь байсан бол саяынхаар 45 хувь болж буурчээ. Санал асуулгад оролцогсдын 61 хувь нь хоёр нэр дэвшигчид сэтгэл хангалуун байгаа бол 33 хувь нь “хэн нь ч жинхэнэ шилдэг биш” гэж үзсэн байна.

 

Дэд ерөнхийлөгч байсан Жо Байден ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм бол улс орныг сүйрүүлнэ гэж өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп хэлж байсан юм. Трамп тэгэхэд “зүүний ардчилагчид Байденыг бүрэн хянаж, манай орныг устгана. Бид тэднийг мэднэ” гэж хэлсэн юм.
АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com