Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Москвад эрүүгийн зохиомол хэргийн эсрэг жагсаал болов

ОХУ-ын нийслэл Москва хотноо Оросын Үйлдвэрчний эвлэл, Либертариан намаас зохион байгуулсан хууль сахиулагчид хүний эсрэг эрүүгийн хэрэг зохиомлоор үүсгэж байгааг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Нийслэлийн Сахаровын өргөн чөлөөнд болсон энэ жагсаалд оролцогсод “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голуновыг цагдаагийнхан хар тамхины наймааны хэрэг гэгчээр баривчилсантай холбогдуулан ийм хөдөлгөөн өрнүүлсэн байна. Жагсаал эхлэхэд сэтгүүлч И.Голунов үг хэлж “Зохиомол хэргээр ял эдэлж байгаа хүн бүрт эрх чөлөө олгоё. Энэ бол зохиомол хэрэгт гүтгэгдэн ял эдэлж байгаа бүх хүнийг шоронд илгээхгүй байхын эхлэл болно” гэж хэлжээ.


Цуглаанд оролцсон ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Игорь Ясин, ээж нь гэрийн хорионд байгаа “Шинэ эхлэл” байгууллагын идэвхтэн Анна Павликова Юлия, Авлигатай тэмцэх сангийн хуульч Любовь Соболь, Либертариан намын холбооны хорооны гишүүн Михаил Светов нар оролцсон байна. Сахаровын өргөн чөлөөнд болсон жагсаалд 1800 орчим хүн оролцсон гэж Москвагийн Дотоод хэргийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Харин Оросын Либертариан намын Москвагийн хэсгийн хэвэлэлийн нарийн бичгийн дарга Александр Гуд цуглаанд 3.4 мянган хүн оролцсон гэсэн байна.
Ийм жагсаал Оросын Хабаровск, Владивосток, Доод Новгород хотуудад болсон бол Омск, Новокузнецк, Саратов хотод олон нийт эсэргүүцлийн арга хэмжээ авчээ.
Сахаровын талбайд болсон энэ цуглаан сэтгүүлч И.Голуновыг дэмжсэн гурав дахь ажиллагаа. Энэ хугацаанд цагдаагийнхан 200 хүнийг саатуулсан гэсэн бол хүний эрхийг хамгаалагч “ОВД-Инфо” байгууллагын идэвхтнүүд 400 хүнийг саатуулсан гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com