Арав гаруй хоног үргэлжилж байгаа Болгарын Засгийн газрын эсэргүүцсэн хөдөлгөөний ард барууны орнууд байж Зүүн өмнөд Европт өрнүүлэх гэсэн кампанит ажлынх нь нэг хэсэг байж магадгүй гэж Болгарын парламентын гишүүн Иво Христов РИА Новости агентлагт мэдэгджээ.
“Мафийнхан-зайл” уриан дор болж байгаа энэ хөдөлгөөн Ерөнхий сайд Бойко Борисовыг огцрохыг шаардаж байгаа юм. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентаар даваа гарагт хэлэлцэж эхэлснийг мягмар гарагт үргэлжлүүлэх юм байна. “Онолын хувьд байж болох ч хэрэг дээрээ бол байхгүй гэж би бодож байна” хэмээн депутат Христов хэлээд Борисовын засгийн газар хавар болон сонгууль хүртэл ажилласан нь дээр гэжээ. “Тэдэнд санхүүгийн нөөц бий, ганцхан социализмын замналтай олон орны засгийн газар гадаадын, ялангуяа барууны мэдэлд байна. Хэрвээ АНУ ч юм уу, Европын холбоо засгийн газрыг солихыг хүсч л байгаа бол санасандаа хүрнэ” гэж Христов хэлж байна.
Христов бас АНУ “Умардын урсгал-2”, “Туркийн урсгал” гэсэн хий дамжуулах хоёр шугамын эсрэг хориг тавьсан, ганцхан “Балканы урсгал” хоолой л Болгарын нутгаар дамжина гэдгийг дурджээ.
“Болгарт болж байгаа энэ эсэргүүцлийн хөдөлгөөн Белград, Афинаас эхлэлтэй. Тэгэхээр энэ бүхэн өөр хооорондоо уялдаатай” гэж парламентын депутат хэлж байна.
Софид болж байгаа үйл явдал 2014 онд Киевт болсон төрийн эргэлттэй тун төстэй байна. Гадны ажиглагчдын нүдэнд бол ардчилсан хөдөлгөөн шиг харагдаж байгаа. Ардчиллын төлөөх хөдөлгөөнийг дэмжинэ гэдгээ АНУ-ын Элчин сайд ил цагаан хэлж байна. Дипломат хэллэгээр бол тэр гудамжинд гарсан хүмүүст гар хүрэх хэрэггүй гэсэн л дээ” хэмээн Христов онцлон тэмдэглэжээ.
Энэ бүхний дүнд улс оронд улс төрийн хямрал нүүрлэнэ гээд “Нөхцөл байдал улам дордож, засгийн газар ч, сөрөг хүчин ч яриа хэлэлцээрт бэлэн биш байна. Энэ сүйрэлд хүргэнэ шүү” гэжээ.
Засгийн газар болон ерөнхий прокурорыг огцрохыг шаардсан олон мянган хүний эсэргүүцлийн хөдөлгөөн Болгарт 11 дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Жагсагчид Болгарын еөрнхийлөгчийн ордны өдөр бүр цугларч эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч элдэв ноцтой зөрчил гараагүй гэж оросын ТАСС агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Даваа гаргаас бид тэмцлээ өөрчилж, засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудал хэлэлцэж байгаа парламент Ардын хурлын барилгын гадаа жагсч байна гэж эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг профессор Велислав Минеков болгарын үндэсний радиогоор ярьж, иргэдийг уриалжээ. Тэр бас шүүхийн барилгыг бүслэн хаана гэсэн байна. “Зүгээр тайван байгаад ямар ч ашиггүй. Тэд зөвхөн засгийн газар, ерөнхий прокурорыг тайвшруулахаас хэтрэхгүй болохоор бид тэмцлийнхээ чиглэлийг өөрчилсөн юм” гэж Минеков ярьжээ.
Хууль сахиулагчид жагсагчдыг хууль дүрмийг чанд сахиж тайван байхыг уриалаад эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаа газрыг хүрээлэн хамгаалж байна.
“Жагсагчдаас гадна ажил төрөлдөө явж, гэрээт эргэн ирж байгаа жирийн иргэд байгаа. Тэдний хувьд улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр өдөр тутмын хэвийн амьдралаараа байхыг хүсч байна. Замын хөдөлгөөн, нийтийн тээврийн хэрэгслийн замыг хааж эсэргүүцлээ илэрхийлэх нь энэ жагсаал тэмцэлд оролцохгүй байгаа жирийн иргэдийн эрхийг зөрчинө шүү дээ” гэж Болгарын нийслэлийн цагдаагийн газрын орлогч Антон Златонов хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.
Ням гарагт гэхэд л эсэргүүцлийн жагсаал цуглаан зөвхөн нийслэл Софид төдийгүй мужуудын төв, том хотуудад болсон байна.